Виктор Франкл /Viktor Frankl 1905-1997/

Виктор Франкл 1905 онд Австрын Веннад төрсөн бөгөөд Венын Их Сургуульд анагаах ухааны чиглэлээр сурч, тус сургуульдаа Магистр, Докторын зэрэг хүртэж байлаа. Тэрээр 1930-аад онд Венын Нэгдсэн Эмнэлгийн амиа егүүтгэх тасагт ажиллаж, сэтгэцийн хувийн тусламж үзүүлэх үйлчилгээ нээсэн аж. Мөн 1940-1942 оны хооронд Рофчайлд эмнэлгийн неврологийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм.
1942 онд түүний эхнэр, эцэг эх болон өөрөө нацистуудын хорих лагерт хоригдож байв. Харамсалтай нь түүний гэр бүл амь гарч чадаагүй юм. Харин 1945 онд Dachau-г АНУ-ын арми чөлөөлөх үеэр Франкл хорих лагераас чөлөөлөгдөж байв.
Дайны дараа Франкл Венад буцан ирж "Man's search for Meaning" номоо бичсэн бөгөөд Венын Неврологийн Поликлиникд 1971 он хүртэл ажиллаж байв. Тэрээр 29 хүндэт доктор болж, Венын Анагаах Ухааны Их Сургууль, АНУ-ын Их сургуулиуд болон тэр дундаа Харвардын Их Сургуульд профессороор уригдаж байсан. Виктор Франкл 1997 онд насан эцэслэсэн юм.

Ашигласан материал: 50 Psychology Classics, 2005, Tom Butler-Bowdon


Л. Энхтүшиг