Фрейдийн зүүдний задлан шинжлэл

Фрейд өөрийнхөө хамгийн шилмэл бүтээлүүдийн нэг болох Зүүдний Тайлал номоо хэвлүүлсэн нь түүний хувьд жинхэнэ амжилт байлаа. Тэрээр энэхүү бүтээлдээ бидний оюун ухаант амьдралын зохицуулалтанд зүүд чухал үүргийг гүйцэтгэдэг хэмээн сургадаг аж. Тэрээр энэ талаарх баримтуудыг өөрийнхөө болон өвчтөнгүүдийнхээ зүүднээс цуглуулдаг байсан. Сэтгэцийн энергийг либидо гэж нэрлэдэг бөгөөд үүнийгээ маш том зүйлтэй адилтгадаг. Гэхдээ дан ганц бэлгийн хэрэгцээ биш, харин бүх өдөөх хүч, туйлын чадвар, хүч чадлын саад бэршээл зэрэгт нөлөөтэй гэдгийг танилцуулдаг байв. Либидо нь хор хөнөөлийг арилгаж, сэрэмжлэх үүрэгтэй байдаг. Хэрэв зайлшгүй сэтгэл санааны ханамж авах олон зүйлсийг эсэргүүцэж, татгалзвал сэтгэцээс тэрхүү зүйлсийг суллан гаргахыг эрмэлздэг. Эрмэлзлэлийг хүсэл гэх ба түүний шаардлагаар ханамж авах боломжтой байдаг. Фрейдийн үзсэнээр зүүд бол либидогоос үүссэн хүслүүдийн олон талын хэрэгжүүлэлт, тэдгээрийн зүсээ хувиргасан илрэл гэжээ. 
Зүүд бол зүсээ хувиргасан хүслийн илэрхийлэл гэсэн. Тэгвэл үүний учир нь сэтгэц дэх хүсэл тачаал, түүнийг барьж тогтоох үүрэгтэй дарамт шахалт, тэдгээр нь хоорондоо харилцан буулт хийсний үр дүн юм. Нойрны явцад байнга биш, хэсэг хугацаанд байж боломгүй хүслүүдийг хэвийн хэмжээнд дарж тогтоодог ухамсарт оюун ухаанын цензурыг султгадаг. Учир нь цензурыг султгагч хэсэгхэн хугацаанд тохиолддог бөгөөд зүүдэн дэх хориотой хүслүүд дүрээ хувиргах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл цензурээс зугтахын тулд дарагдсан хүслүүд нь гүн гүнзгий бэлэгдэл болон хувирдаг. Тийм учраас зүүдийг ойлгохыг хүсвэл кодыг тайлах ёстой.
Зүүдний дүрээ хувиргасан маскыг тайлахын тулд зүүдний нуугдсан агуулгыг тодорхой агуулга болгон шилжүүлэх процессийг зүүдлэгч хүн эзэмшсэн байх шаардлагатай. Бид зүүдний бодит агуулгын ээдрээг нь гаргах, хөрвүүлэх ёстой. Мөн зүүдийг төөрөгдүүлдэг, ээдрээтэй болгодог эффектүүдийг дурьдвал:
- Конденсаци (Товчлол). Тодорхой нэг зүүдэнд хальт үзэгддэг өөр өөр далд элементүүдээр явагдах процесс юм. Үүнд далд элементүүд ба тодорхой элементүүдийн хооронд шууд холбоо байдаггүй.
- Шахан гаргах (a). Ихэнх хойшлуулж боломгүй хүслүүд эргэн санаж чадсан зүүдэнд бага зэрэг үзэгддэг.
- Шахан гаргах (b). Өөр юмыг нэг зүйлээр орлуулахыг хэлнэ. Жишээ нь, хэн нэгний ээжийг шулам, хүүхдийг зулзага гэж зүүдэлдэг.
- Дүрслэл. Зүүдэн дэх вербал бодол санаанууд нь дүрсээр үзэгддэг. Зүүдний кодыг тайлах хэрэгтэй байлаа гэж бодоход, тэдгээр дүрсүүдийг үг рүү буцаан хөрвүүлдэг. Үүнийг чөлөөт нийлэмж гэнэ.
- Хоёр дахь хяналт. Бид зүүдээ ярихдаа зарим уялдаа холбоотой ярих төрөлх хандлагатай байдаг. Ийм учраас ярианы бодит, тодорхой, агуулга зэргийг гажуудуулах магадлалтай байдаг.

Ухамсаргүйн хүслийн илэрхийлэл буюу зүүдний цензурын хил хязгаарт нуугдаж буй кодыг тайлах боломжтой.

Ашигласан материал: Teach your self - Interpretation Dreams, Leila Bright, 2003

Л. Энхтүшиг