Орчны мөн чанар - 1


Robert G. Barker

1935, 1936 онд Iowa-гийн их сургууль дахь Курт Левин ба түүний бүлгийнхэнтэй би докторын зэрэг хамгаалахаар хамтран ажиллаж байлаа. Тухайн үед Курт Левиний талаарх миний дурсамжинд хоёр сэдэв нилээд ялгаатай байдаг юм.
Эхний сэдэв бол сэтгэл судлалыг бие даасан шинжлэх ухааны ойлголттой болгоход хичээл зүтгэл гаргаж танилцуулж байсан нь юм. Тэрээр сэтгэл судлал нь биологи, анагаах ухаан, социологиос өөр, бие даасан гэж үздэг байв. Heider (1959) Курт Левиний дээрх үйлдлийг тайлбарлахдаа Левин амьдрах орон зайн онолоо танилцуулахдаа, түүнийгээ аль эртнээс бэлдсэн "ятгах" арга нь байсан гэжээ. Курт Левин Iowa-гийн их сургуульд өөрийн үзлийг итгүүлж, хамаг урам зориг, чадвараар судалгааны хүрээндээ ажиллаж байлаа. Гэвч шинжлэх ухаанууд дунд сэтгэл судлалын байр суурийг тодорхойлох түүний ойлголт маш ойлгомжтой, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц гэдгээрээ ялгарч байсан болохоор тийм ч хэцүү замаар яваагүй билээ. Вена хотоос Iowa-гийн их сургуульд шууд шинжлэх ухааны философи үүссэн юм. Левин үүнийг ашиглаж шинжлэх ухааны эв нэгдэл, позитивизм, хувирал зэрэг хүмүүсийн сайн мэдэх асуудлыг хөндөн тавьж түүхэн маргааныг шийдэхээр эргэж буцалтгүй шийдсэн юм. Эдгээр асуудлууд Iowa-гийн хэн бүхний чиг баримжаа болсон төдийгүй оролцсон хүн бүрийн мөнхөд санагдуулам үйл явдал болсон билээ. Ямар ч хамаагүй аргаар хазайлт, гажилтыг үл харгалзан Левиний шинжлэх ухааны мөн чанар байсан тодорхой ойлголтын систем нь бүрдсэн юм. Учир нь түүний үзлээр анагаах ухаан, биологи, социологийн ойлголтууд нь сэтгэл судлалын ойлголтуудтай харьцуулшгүй. Тодруулбал тэдгээр шинжлэх ухаанууд ба сэтгэл судлалын хөрвөөх хандлагын хооронд эмпирик холбоо байж болох юм гэж зөвхөн магадлалын онолоор дүгнэж байлаа. Түүний үзсэнээр Brunswilk-ийн нэр томъёог экологийн орчинд ашиглах ч юм уу, Левиний нэр томъёог сэтгэл судлалын бус орчинд ашиглаж үр дүнд хүрнэ гэдэг түүний үзсэнээр боломжгүй хэрэг юм. Энэ нь цэвэр сэтгэл судлалын бүтээгдэхүүнийг товчоор илэрхийлэх Левиний сэтгэл судлалын хязгаарыг тогтоох гэсэн явдалд чухал нэмэр болжээ ... Одоо би өөр асуудлыг авч үзье. Гэхдээ үүнээс өмнө Курт Левиний талаарх өөр нэгэн дурсамжаа ярих ёстой. Учир нь миний хэлэлцэхийг хүсээд байгаа сэдэвт нэмэр болох юм л даа.
Энэ сэдэв бол Левиний өөрийнх нь амьдралд тохиосон экологийн сөрөг нөлөө байв. Калифорниагийн Sirerra Nevada - гийн ууланд миний бие Курт Левинтэй хамт нэгэн зуныг өнгөрөөж байснаа сайн санадаг юм. Тэр өдөр үнэхээр сайхан байж дээ. Тэгтэл автомашины радиогоор Гитлерийн Германы арми Польшид халдан довтолж байгааг мэдээллэж байв. Энэ явдал экологийн орчинд туссан гео-политик-сошиал-ийн эрмэлзлэл байсан билээ. Үнэн хэрэгтээ Левиний шинжлэх ухааны сургаалийг дагахаар болов. Амьдралын орон зайн ямар ч төсөөлөлгүй олон түмэнд ч, надад ч, түүгээр барахгүй Левиний хувьд ч баталгаатай бус дүгнэлтийг эргэцүүлэх хэцүү байлаа. Тэдгээр мэдэн будилсан хүмүүсийн дунд байсан Левин нийгэм-улс төрийн орчинд хүчний албадлагын баримтуудтай эрс тэмцэлдэж байсан. Iowa хотод хийж байсан Левиний ажилд хамааралгүй нацистууд, еврейчүүд зарим шалтгаанаар холбогдож, тэрээр ихэвчлэн сэтгэл зүйн бус үйл явдалтай холбоотой хүмүүст ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Левин өөрийнхөө үйлдлийг мэдээж ойлгож байсан. Гэвч түүнд төвөг удаж буй зүйлсийг үл тоож, сэтгэл судлалын шинжлэх ухаантай тэдгээрийг нэгтгэж чадахгүйд хүрсэн билээ.
Чухам ийм болохоор л Левиний амьдрал мухардалд ороод байв. Хангалттай практик хэрэглээтэй зан үйлийн шинжлэх ухаанд сэтгэл судлал ба экологийг хооронд нь холбох ойлголт (онол) шаардлагатай байгааг Левин маш гярхайгаар олж харжээ. Хэдий тийм боловч түүний шинжлэх ухааны ойлголт дээрх санаа боломжгүй гэдгийг хэлээд өгсөн. Заримдаа тэрээр эдийн засаг, хүнсний технологи, хүнсний заншлыг хооронд нь холбох гэсэн онол буюу сэтгэл судлал-экологидоо хүрэх гэж "сайн-муу" замаар туулдаг байлаа (1943, 1951). Түгшүүрийн систем, сэтгэл зүйн ханамж, хүсэл эрмэлзлэлийн түвшин зэрэг түүний эрт үеийн судалгаануудыг нэгэнт хийсэн болохоор өөрийн системийн хүрээнд ч, сэтгэл судлал ба экологийг холбохдоо ч зугтах боломжгүй юм байна гэдгээ ухаарсан юм. Түүний энэ үйлдлийг би бодохдоо: Левиний бүхий л амьдрал, сэтгэл судлалын өөрийнх нь ойлголт зэрэг нь айхавтар хүнд зөрчил дунд байсан. Тэрээр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагыг хөсөр хаяагүй, сэтгэл судлалын ойлголт бусдын хүртээл болгоход бууж өгөөгүй билээ. Энэ үнэхээр том зөрчил байсан.
Дээрх явдал сэтгэл судлаач бид нарт тулгараад буй өнөөдрийн мухардалтай адил юм шиг санагдуулж байна. Левинийг үгүйсгэдэг байсан "Нийгмийн асуудлыг Сэтгэл Судлалын судалгаагаар судлах нийгэмлэг" бидний орчинд өрнөдөг цацраг туяаны түвшин, хүн амын өсөлт, анагаах ухааны шинэ салбарууд, нийгмийн байгууллагын шинэ салбарууд, сургууль, засгийн газар зэрэг нь ямар ч хамгаалалтгүйгээр бидний зан үйлд нөлөөлдөг, тэгэж бүрэлдсэн шинэ зан үйл маань бидний орчныг өөрчилдөг гэдэгт эргэлздэг байсан юм. Энэхүү эко-зан үйлийн систем нь дээр тайлбарласан шинжлэх ухаантай нэгдэж чадах уу ? Бидэнд юу тохиолдоод, өрнөөд байгааг бид ойлгож, удирдаж чадах болов уу ? Аль эсвэл орчин, зан үйл хоёрыг үргэлжийн мөнхөд "ядмагхан" байдлаар холбоод байх ёстой юм уу ? Би эдгээрийг хэлэлцэж өнөөдөр таны анхаарлыг энэ асуудал руу чиглүүлэхийг зорьсон билээ.

Ашигласан материал: Environmental Psychology: People and Their Physical Settings, 2nd edition, Harrold M. Proshansky, William H. Ittelson, Leanne G. Rivlin