К. Г. Юнгийн хамтын ухамсаргүй ба архитеп
Хамтын ухамсаргүй. Энэ санаандаа ухамсарт оюун ухаан буюу эго-с гадна хүн бүрт хувийн ухамсаргүй байдаг гэж тайлбарлажээ. Хувийн ухамсаргүйг дарагдсан ой санамж, бодол санаа, мэдрэмж бүрдүүлж болно. Харин хамтын ухамсаргүй бол бүх хүн төрөлхтөнд байдаг. Хамтын ухамсаргүй нь удамших замаар бүлэг хүмүүсийн сэтгэцэд үлддэг гэжээ.
Архитеп. Гүн гүнзгий байдлаар удамшиж ирсэн хамтын ухамсаргүй нь аугаа их хүчний түүх, дүрслэл, санааг олон талын аргаар ухамсарт байдлаар дамжуулан илэрхийлдэг. Юнг тэрхүү хамтын ухамсаргүйн үндсэн дүрсийг архитеп гэж нэрлээд, хүн төрөлхтний хүсэл ба туулж өнгөрүүлсэн амьдралынх нь үндсэн тусгал болох шашин, домог, хоосон мөрөөдөл, үлгэр, зөгнөл, зүүд гээд эдгээрт яаж олон дахин илрээд байна вэ гэдгийг нарийвчлан судалсан юм. Архитепын дүрслэлд баатар, хүүхэд, чөтгөр, хөгшин хүн, газар дэлхий гэх мэт зүйлс үзэгддэг. Тэрээр хүний бисекс ба эрэгтэй нь эмэгтэй болохыг анима, эмэгтэй нь эрэгтэй болохыг анимус гэж тайлбарлажээ. Түүний ингэж үзсэн нь эсрэг хүйстний зан төлөвийг харуулахад зөвхөн баталгаатай баримт болж чадахгүй. Гэхдээ эсрэг хүйсний талаар дутуу дулимаг мэдлэгт аналитик сэтгэл судлалаар тайлбарласан юм.
Л. Энхтүшиг
0 comments: