Ойлголтыг сурах

Бид хамгийн их хэрэглэдэг үгсээрээ ойлголтыг дурьддаг, бас тэр үгсээрээ тодорхой зүйлийг дурьдаж чаддаггүй билээ. Эхний сургалтын онолоор хүүхдүүд нэрэнд биш тухайн обьектийн үйл ажиллагаанд анхаарал хандуулдаг нь нилээд нийтлэг байдаг гэжээ. Жишээ нь, халбагаар ямар нэг зүйлийг иддэг, хоолны саванд хоол хийдэг гэх мэт. Өмнөх үеийн ойлголтууд нь зарим талаараа ижил төстэй обьектийн бүлгүүд дээр үндэслэсэн байдаг. Жишэ нь, шингэн зүйл, хөдөлж буй зүйл, зөөлхөн юм гэх мэт.
Зарим онолууд бид яаж ойлголтуудыг сурдаг вэ гэдгийг тайлбарладаг. Өдөөгч - холбоос хариу үйлдлийн онолыг Clark Hull (1920) танилцуулж байв. Тэрээр ойлголтын тайлбар буюу төрөл бүрийн өдөөгчтэй нарийвчилсан хариу үйлдлийг бид холбоосолж сурдаг гэж баталдаг байсан. Жишээ нь, "нохой" гэдэг ойлголтыг нохойны гадаад шинжээр нь (дөрвөн хөлтэй, үстэй, сүүлтэй гэх мэт) холбоосолдог. Мөн "нохой" бус ойлголттой дүгнэх боломжийг олгодог.
Jerome Bruner ба түүний хамтрагчид (1956) "таамаглал шалгалтын онолоо" танилцуулж байв. Бид шалгах стратегиар ямар нэг ойлголтын талаарх таамаглалаа хөгжүүлдэг гэж Bruner үздэг байсан. Туршилтаар энэхүү арга зүйн хандлагын ашиглаж үзэхэд өдөр тутмын амьдралд тохиолдохгүй байх гэж дүгнэсэн (магадгүй үүний учир бид төрөлх ойлголтоо өдөр тутмын амьдрал дахь албан ойлголтуудаас илүү их ашигладах байх).
Eleanor Rosch (1978) хий хоосон дүрмээс илүү амьдралаас суралцсан жишээнүүд дэх төрөлх ойлголтуудыг санал болгожээ.
Түүний загвар онол нь нохойтой төстэй ямар нийтлэг жишиг загвар байгааг хөгжүүлж, мөн нохойг олон талаас нь үзсэнээр нохойны талаарх ойлголтыг сурдаг гэж тайлбарлажээ. 
Ойлголтын бүтэц нь сэтгэхүйн нэгэн хэлбэр юм. Түүний ачаар бид дэлхий ертөнцөд амьдардагаа, бас өөрийгөө илүү сайн ойлгоход тусалдаг билээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг