Сэтгэл хөдлөлийн хөгжил

Сэтгэл хөдлөл төрөлхийн юм уу эсвэл бид сэтгэл хөдлөлийг сурдаг юм уу ? Charles Darwin (1872) "Хүн ба амьтдын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл" хэмээх бүтээлдээ хүн ба амтьдын сэтгэл хөдлөл ижилхэн бөгөөд тэднийг амьд үлдэхэд нь тусалдаг гэжээ. Нохой уурлахдаа шүдээ ярзайлгадаг, үүнтэй адил хүмүүс ямар нэг зүйлийг харгислах, түүнээс айх үедээ шүдээ ил гаргадаг байх жишээтэй. Дарвины хувьд шүдээ ил гаргах зан үйлийн төрөлхийн хэв маягийг сэтгэл хөдлөлтэй адилхан гэж боддог байжээ.
Katherine Bridges (1932) бол сэтгэл хөдлөлийн хөгжлийг судалдаг анхны сэтгэл судлаач нарын нэг юм. Тэрээр нярай хүүхдийн эмнэлэг, мөн Montreal-ын бутач хүүхдийн байгууллагаас нийтдээ 62 нялх хүүхдүүдэд ажиглалт явуулахад хүүхэд төрөхдөө ерөнхий сэтгэл хөдлөл нь илэрч, хэдэн сарын дотор эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл хөгжиж буйг олж тогтоожээ. 6-8 сартайд айдас, эгдүүцэх, бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийн ерөнхий дистрессүүд ажиглагддаг. Харин эерэг сэтгэл хөдлөл хөгжихдөө удаан. Хоёр настай байх үеэр баярлаж, ерөнхий таашаалын мэдрэмж нь сэтгэл хөдлөл болон хувирдаг. Энэ судалгаа сэтгэл судлалд нөлөөтэй ч ажиглалтын итгэлт найдвар ба хүүхдүүдийн амьдарч буй цаад орчныг дүгнэхэд үндэслэлтэй эсэх асуудал тулгарч байгаа юм (Plutchik, 1980).
Delaware - ийн их сургуулийн Carroll Izard ба түүний хамтрагчид нярай хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн илэрхийллийг судалжээ. Тэдний судалгаагаар коллежийн оюутнуудыг 5-9 сартай хүүхдүүдийн баярлах, айх, гуниглах, уурлах, гайхах зэргийг илэрхийлж буй нүүрний хувиралтай адилтгаж болно гэжээ. Гэвч ийм бага насанд нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, мөн тэдгээр сэтгэл хөдлөл нь үнэн хэрэгтээ яг илрээд байна уу үгүй гэдгийг тогтоох боломжгүй юм. Klineberg (1938) - ийн нилээд эртний судалгаанд Хятадуудын сэтгэл хөдлөлийн зарим илрэл Америкчуудаас ялгаатай байгааг баталсан. Хятадууд хэлж ярихаа тэвчих нь гайхах, нүдээ томоор нээх нь уурлах, алгаа таших нь таагүй байдлыг илэрхийлдэг ажээ. Хамгийн чухал нь соёлын ялгаандаа бус, сэтгэл хөдлөл бол бүх хүн төрөлхтний туршлагын нэг хэсэг бөгөөд түүнийг танин мэддэг юм.
Paul Ekman сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нүүрний хувирлыг судалж хүмүүсийн нүүрний булчингийн 7000 хослох чадвар нь сэтгэл хөдлөлөө төрөл бүрээр илэрхийлэх боломжийг олгодог гэдгийг олж тогтоожээ. Ийм учраас бүх сэтгэл хөдлөлийг илэрхийлж буй нүүрний хувирлыг дэлхийн соёл иргэншлүүдтэй зөв адилтгах боломжтой гэж Ekman ба түүний хамтрагчид (1987) сэтгэл хөдлөлийг биологи үндэстэй гэдэг талаас нь тайлбарлажээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг