Ухамсрын байдал
Эхэн үед сэтгэл судлалын шинжлэх ухаан зарим тохиолдолд "ухамсрын байдлыг тодорхойлж, тайлбарлан" тодорхойлолт хийж байсан (Ladd, 1887). Гэхдээ Бихевиоризм хэмээх сэтгэл судлалын дэг сургуулийн тусламжтайгаар 20-р зууны эхний хагасын үеэр зан үйлийy шууд ажиглалтыг сонгосон ухамсрыг судлах хэцүүхэн шинжлэх ухаанч судалгааг сэтгэл судлаач нар тэргүүлээд байлаа. 20-р зууны дунд үеэс ухамсар эсвэл "оюун ухааны амьдрал"-ын талаарх судалгаа төдийлөн тодорхойлогдоогүй нь үнэн хэрэгтээ зан үйлийн шинжлэх ухаантай холбоотой юм. Улмаар сэтгэл судлал нь ухамсрын тухай асуудлыг бараг хаячаад байв. Ухамсрыг машины хурд хэмжиж байгаатай адилтган үздэг байсан: "Ухамсар бол машиныг хөдөлгөгч биш, зүгээр л юу тохиолдож байгааг тусгадаг юм" (Seligman, 1991, p.24)
1960 он гэхэд оюун ухааны талаарх ойлголтууд сэтгэл судлалд дахин нэвтрэх болсон. Неврологи шинжлэх ухаанд ахиц гарснаар тархинд идэвхжих зүүд, нойр, сэрүүн үеийн байдлыг холбон хамааруулах боломжтой болж судлаачид ховс, сэтгэцэд нөлөөт бодисуудаар ухамсрын судалгааг дэмжиж байсан. Ямар ч үзэл баримтлалтай сэтгэл судлаач байсан танин мэдэхүйн процесст чухал ач холбогдолтой гэдгийг баталдаг. Сэтгэл судлалд ухамсрын талаарх байр суурь эргэн бий болж байгаа. Өнөө үед ихэнх сэтгэл судлаачид ухамсар бол бидний болон эргэн тойрны мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид зан үйл эсвэл ямар нэг зүйлийн тухай бүрэн цогцоор нь сурах үед буюу машин барьж байна гэж хэлмэгц бидний ухамсрын тусгал машин, замын хөдөлгөөн зэрэгт төвлөрдөг. Энэхүү ухамсарласан төрлүүд бидний анхаарлын чиглүүлэгчтэй хамт байдаг.
Ашигласан материал: Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: