Эрик Фромм /Erich Fromm 1900-1980/
Эрик Фромм нь 1900 оны 3-р сарын 23-нд Германы Франкфуртад төржээ. Түүний аав наймаачин байсан бөгөөд Фроммын дүгнэснээр муухай ааштай нэгэн аж. Харин ээж нь олон дахин сэтгэл гутралд ордог байв. Түүний бага нас аз жаргалтай байгаагүй. Тэрээр Юнгийн адил еврей, шашны гэр бүлээс гаралтай байсан ч хожим шашингүй үзэлтэн болжээ. Түүнийг 12 настай байхад аав, ээжийнх нь үхлийн талаарх мэдээ хүнд цохилтонд оруулж хүү эдгээр хүнд бэрхшээлтэй асуудлуудыг өөрөөсөө асууж, дараа нь Фрейдээс хариултаа олохоор шийджээ. Карл Марксын зохиолын үед нийт олонхын ойлгомжгүй зүйлсийг мэдэж эрсэн хариултаа олж чадсан юм. 1922 онд Heidelberg - ээс Ph. D хүртэж сэтгэц засалчийн кареераа эхлэв. 1934 онд бусад цагаачдын адил АНУ-руу дүрвэж Нью - Йорк хотноо суурьшиж агуу эрдэмтэдтэй уулзсны нэг нь Карен Хорни байлаа. Түүний кареер дуусах үед Мексикт багшилж, тэндээ хөрөнгөтөн анги болон бие хүний хоорондын холбоог судалж байв. Тэрээр 1980 онд Швейцария хотноо таалал төгсчээ.
Эх сурвалж:
http://webspace.ship.edu/cgboer/fromm.html
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: