Амжилтын сэдлийн эх үүсвэр
Хүмүүс яг адилхан боломжит байдалтай байхад яагаад нэг нь нөгөөгөөс илүү ихээр амжилтанд тэмүүлэх сэдэлтэй байдаг вэ ? Өндөр зэрэглэлээр сэдэлжсэн хүүхдүүд ихэвчлэн эцэг, эхтэй байдаг. Эцэг, эх нь тэднийг бага байхаас бие даасан байдалд дэмжлэг үзүүлж, мөн амжилтанд хүрэхэд нь шагнаж, сайшаан магтдаг. (Teevan & McGhee, 1972) Эдгээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ хувцаслаж, хооллож, сургуульдаа явахад нь сайшаан урамшуулдаг. Мөн хүүхэд нь амжилтанд хүрэхэд эцэг, эхчүүд нь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлдэг. Хүүхдүүдийн өндөр хэрэгцээт амжилтын сэдэл нь тэдний сэтгэл хөдлөлийн уг язгуураас тодорхойлогддог гэж онолчид үздэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд эерэг сэтгэл хөдлөлтэй байж амжилтанд хүрэх талаар суралцах юм. Хүүхдүүд өндөр хэрэгцээт найдвараа хөгжүүлж, амжилтанд хүрэх гэсэн эрмэлзэл ба үр нөлөөндөө эзэн байх чадвартай тийм чанарт суралцах хэрэгтэй гэсэн когнитив хандлага байдаг. (Dweck & Elliott, 1983)
Ашигласан материал: Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: