Амжилт ба Сэдлийн бодит үнэн
Сургууль дээр, ажилын байранд, тамирчны бэлтгэл хийх зааланд хүртэл амжилтанд хүрэх сэдлийн хоёр төрлийн нөхцөл байдаг. Өөрийн ашиг сонирхлын тулд зан үйлийг гүйцэлдүүлэхэд нөлөөлөх дотоод хүсэл эрмэлзлэлийг дотоод сэдэл гэнэ. Харин гадаад шагналын төлөө, дарамт шахалтаас шалтгаалж байгаа бол үүнийг гадаад сэдэл гэнэ.
Гадаад, дотоод сэлийн хоорондох ялгааг мэдэхийн тулд өөрийн одоогийн туршлагаа эргэцүүлэх хэрэгтэй байх. Ямар нэг хугацаанд баригдаж уншиж дуусгая гэвэл танд дарамт шахалт мэдрэгдэх үү ? Анги дэвших шалгалтандаа санаа зовдог уу ? Шагналын төлөө өөрийгөө хүчлэх нь үр дүнтэй юу ? Эдгээр асуултанд "Тийм" гэж хариулсан бол та гадаад сэдэлтэй байна гэсэн үг (ихэнх оюутан ийм байдаг.) Хичээлийнхээ материалыг цуглуулах нь танд сонирхолтой байдаг уу ? Ямар нэг зүйлийг сурахад илүү чадвартай болох мэдрэмжийг төрүүлж чадах уу ? Шалгалтгүй байсан ч өөрийн ашиг сонирхлын төлөө материал судлах хангалттай их хүсэл эрмэлзэл байна уу ? Хэрэв "Тийм" гэж хариулсан бол таны үр бүтээмжид дотоод сэдэл түлхэц үзүүлдэгийн илрэл.
Спортод, бусад идэхтэй үйл ажиллагаанд, хэт гадаад дарамт шахалт ба урамшуулал зэрэг нь дотоод баяр хөөрийг дарж, үгүй хийдэг. Судлаач Dean Ryan (1980) коллежийн хөлбөмбөгийн багийн тоглогчдоос судалгаа авч "тамирчны тэтгэлэг" авсан тоглогчдын таашаал тэтгэлэг аваагүй тоглогчдоос бага байдгийг тогтоосон байна. Төлбөр, дарам шахалтыг хувиргаж ажил хийдэг нь тодорхой. Тамирчдын чадварт нөлөөлж болохуйц зүйлийг мэдвэл шагнал дотоод сэдлийг нэмэгдүүлдэг ("Амжилт нь ахисан шилдэг тоглогч"-ийн шагналыг хүртсэн тамирчид ийм байдаг ).
Тэгэхлээр дасгалжуулагчид тэмцээнд уралдаан төдийгүй гадаад дарамт шахалт, урамшуулалыг чухалчлан үзэх хэрэгтэй болж байна уу ? гэвэл энэ нь зорилгодоо хүрэхэд хамааралтай гэж сэдэл судлаач Edward Deci, Richard Ryan (1985, 1992) нар тэмдэглэжээ. Мэргэжлийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Vince Lombardi хэлэхдээ "Бүх зүйлд ялагч биш, нэг л зүйлд ялагч болдог" гэжээ. Ялалтын төлөө шагнал, дарамтаар сэдэлжсэн тоглогч үүгээр удирддаг байж болох юм. Фитнесс, биеийн тамирын ихэнх хөтөлбөрүүдэд зорилго байдаг. Deci, Ryan нар хэлэхдээ "Гадаад дарамт шахалт, сонгон шалгаруулалт, үнэлэлт зэрэг нь зорилгод эргээд саад учруулдаг" гэжээ. "Бяцхан лиг" - ийн дасгалжуулагч тоглогчдоо лигийн дараа үргэлжлүүлэн тоглуулахыг хүсвэл тэдний чиг хандлага ялалтын төлөө биш, харин тоглож баясах нь чухал болж ирнэ.
Судлаачид шашны сэтгэл судлалд гадаад, дотоод сэдэл хоорондоо таардаггүй гэдгийг судалсан байна. (Bergin, 1991; Gorsuch, 1988) Зарим шашинлаг хүмүүс гадаад сэдлийн тестэнд өндөр оноо авч байсан.
Ашигласан материал: Exploring Psychology, David G. Myers, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: