Ихэр Жимийн түүх

Jim Springer, Jim Lewis нар хоорондоо адилхан ихрүүд юм. Тэд 4 долоо хоногтой байхдаа салж, 39 нас хүртлээ бие биентэйгээ огт уулзаагүй байжээ. Тэд хоёулаа хэсэг хугацаанд шерифийн туслахаар ажиллаж байсан, Флоридад амарч байсан, Chevrolet машин унадаг, нохойных нь нэр Toy, салж байсан эмэгтэйгийнх нь нэр Betty гээд бүгд адилхан байсан. Тэд хоёулаа математикт дуртай боловч ярихдаа муу байсан, адилхан мужааны ажил, механик зураг зурах дуртай. Мөн адилхан гарын хумсаа доош болгон зажилдаг, уух ба тамхи татах зуршил нь бараг адилхан, 18 настайдаа толгой нь адилхан зовиурладаг байсан, унтах үеийн хэв маяг нь адилхан. 
Гэхдээ тэд бага зэрэг ялгаатай. Нэгнийх нь үс духыг нь давсан байдалтай, хажуу тал нь түлэгдсэн. Нэг нь хэл яриандаа маш сайн бол нөгөөх нь бичгийн хэлэндээ сайн байж. Тэдний цээж зурагний ихэнх хэсэг нь маш адилхан байдаг. 

Ашигласан материал: Children, John W. Santrock, NY 2005

Орчуулсан Л. Энхтүшиг