Жан Шарко /Jean Martin Charcot 1825-1893/
Жан Шарко нь сэтгэд судлалын төлөөлөгч биш хэдий ч бидний сайн мэдэх, сэтгэл судлалын шинжлэх ухааныг үндэслэгч Зигмунд Фрейдийн "ухамсаргүй"-н санааг анх дэвшүүлсэн юм. Мөн Фрейд Парис хотод сурч байхдаа Шаркогийн хамтрагчаар ажиллаж түүнээс ухамсаргүйн санааг авч, бараг л хулгайлсан гэж үздэг юм билээ. Улмаар Фрейд Шаркогийн ухамсаргүйн талаарх үзлийг өөртөө тусгаж түүнд ухамсаргүйг хүний бага насны дурсамж, бэлгийн амьдралтай холбож хадуурснаас болоод тэд эв түнжин хагарч хожим дайснууд болж хувирсан юм. Гэсэн ч Фрейдийн ачтан бол Шарко мөнөөс мөн. Харин ухамсаргүйн талаарх санаа анх Фрейдийнх байв уу, аль эсвэл Шаркогийнх байв уу ?
Жан Шаркогийн ховс хийж шавь нартаа зааж буй зураг |
Сэтгэл мэдрэлийн эмч, неврологич, сэтгэл мэдрэлийн эмгэгээс бие махбодь өвчилдөг шалтгаантай холбоотой эмгэгүүдийг амжилттайгаар зааж сургасан Жан Мартин Шарко нь 1825 оны 11-р сарын 29-нд Францын Парис хотод төржээ. Тэрээр Парисын их сургуульд 33 жилийн турш профессороор ажиллаж байгаад 1862 онд Парисын эртний, нэр хүндтэй Salpetrière эмнэлэгт амьдралынхаа эцсийн мөч хүртэл ажилласаар тус эмнэлгийн захирал болсон юм. Шарко тус эмнэлэгт сэтгэцийн өвчнийг эмчилдэг байжээ. Энэ нь сэтгэц сургалт, заслын төв болон өргөжсөн байна. Шинжлэх ухаанд эмчилгээний арга зүйгээр нь танил болсон Шаркогийн лекц, баримт нотологоонд европ даяар анхаарал хандуулж, түүнд шавь орж байлаа.
Шаркогийн хувь нэмэр оруулсан гурван том гаяъа байдаг. Тэрээр учир шалтгааны онол буюу этиологи болон истерийн (психоневроз) өвчнийг судалсан юм. Истерийн өвчинд цочирдол, саа өвчин, сохрох, дүлийрэх, мартах зэрэг өвчнүүд ордог. Сэтгэл мэдрэлийн түвшинд физиологийн эмгэгүүд үүнд хамаагүй харин асуудлын гол шалтгаан нь сэтгэл зүй байдаг. Шарко энэ өвчнийг судалж байх үедээ зөвхөн эмэгтэйчүүдээс илрүүлсэн байдаг.(Hysteria буюу истери нь грек uterus гэдэг үгнээс гаралтай). Шарко истерийг эмэгтэйчүүдийн эмгэг гэж үздэг байсан бол Фрейд хожим истерийн шинж тэмдгийг бэлгийн амьдралтай холбож үзсэн.
Түүний хоёр дахь гавъяа бол мэдрэлийн систем дэхь физиологийн эмгэгийг эмгэг зан үйлтэй холбож үзсэн нь байсан юм. Тэр үеийн сэтгэл мэдрэлийн эмч нарын үндсэн гол асуудал бол эмгэг зан үйлийн уг шалтгаан нь сэтгэл зүйн эсвэл физиологийн эсэхийг илрүүлэх байсан юм. Хэрэв физиологи шалтгаантай бол төв мэдрэлийн системд эмгэг бий болсон байна гэж таамагладаг байжээ. Харин Шарко үүнийг илрүүлэх оношлогооны талаар бичсэн байдаг.
Мөн эмчилгээ болон оношлогооны нэг нэсэг гипноз буюу ховсыг өргөн хэрэглүүлдэг болсон явдал юм. Тэр үед месмеризм гэдэг байсан. Түүний ховс арга барил нь өвчтөнийг унтуулж байх үеэр түүний амьдралыг эргэн сануулах маягаар маш боломжийн эмчилгээг санал болгодог байсан юм. Шарко 1893 оны 8-р сарын 16-нд нас барсан.
Эх сурвалж :
http://www.answers.com/topic/jean-martin-charcot
http://www.answers.com/topic/jean-martin-charcot
Орчуулсан Л. Энхтүшиг
Ухамсаргүйн санааг хамгийн анх Хэрбарт гаргаагүй юм уу?
ReplyDelete