Сэдэл - Өдөөгчийн хандлага
Удирдуулахыг багасгах ба таатай байдалд хүргэх сэргэлтийн сэдлийн хэрэгцээ маань дан ганц бидэнд түлхэц үзүүлэгч хүчин зүйл биш юм.
Биднийг ихэвчлэн "өдөөгч" түлхэж байдаг. Эерэг, сөрөг энэхүү стимулууд бидний "дур хүргэх" гэж ярьдаг тэрхүү сэдлийг бий болгодог юм. Энэ нь бие хүний суралцах үйлд бидний сэдлийн нөлөөг мэдэх нэгэн арга. Шинэхэн хуурсан самрын үнэр, ямар нэг сэтгэл татмаар сайхан зүйлийг олж харах, жигшин зэвүүцэх заналхийлэл зэрэг нь бидний зан үйлийг нийтэд нь сэдэлжүүлдэг. Дотоод энергийн хэрэгцээ ба шууд зан үйл нь гадаад өдөөгчид болдог. Эдгээр хэрэгцээнүүд ба өдөөгчид нь бий болох үед бид өөрсдийгөө удирдан жолоодох мэдрэмж төрдөг. Хүн хоолгүй байгаа үед шинэхэн талх үнэртэж байгаа мэт өлсөх мэдрэмж төрдөг. Төрөлхийн физиологийн хэрэгцээ болон орчны өдөөгчид биднийг хэрхэн сэдэлжүүлж, түлхэц үзүүлдэг вэ ? гэдэг нь бүхий л сэдлийн онолуудад тулгарч буй асуулт болоод байна.
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, Third Edition, 1996
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: