Йозеф Брейер /Josef Breuer 1842-1925/

Түүний дотны найз, хамтран зүтгэгч Фрейдийн Анна О-гийн кейс (жинхэнэ нэр нь Берта Паппенхейм), нь үе мөчний саажилттай, мэдрэлгүй болох, хараа болон ярианы чадвар алдагдах өвчтэй эмэгтэй юм. Анна О өөрийн өвчнийхөө талаар дүрслэх бүрт өвчний шинж тэмдэг алга болж эсвэл багасдаг байсан. Тэрээр ярьж эмчлэх эмчилгээний нэгэн хэлбэрийг бий болгосон нь Фрейдийн психоанализын үндэс суурь болжээ. Эрнест Жонс "Фрейд Анна О-гийн кейсийг ихэд нухацтайгаах хүлээн авч, энэ нь түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн" хэмээн тэмдэглэсэн байдаг. Улмаар Фрейд 1909 онд Психоанализын таван эссе бичсэн юм. Фрейд "Намайг оюутан байхад мөн судалгааны сүүлийн шатандаа явж байх үед Брейер эхлэж байсан. Урьд өмнө нь хэн ч хэзээ ч истерийн шинж тэмдгийг арга зүйгээр эмчилж байгаагүй юм." хэмээн онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. 1895 онд Фрейд, Брейер нар хамтарч "Истерид суралцах нь" хэмээх номоо хэвлүүлж Брейерийн Анна О-г эмчилсэн арга зүй Фрейдийн онол, практик психоаналитик бий болгоход түлхэц өгсөн юм. Мөн катарсисын арга зүй, концепци нь Брейерийн үндсэн томоохон ажил нь байлаа. Тэрээр 1925 оны 6-р сарын 20-нд нас баржээ.
Эх сурвалж : http://en.wikipedia.org
Орчуулсан Л. Энхтүшиг
0 comments: