Хөгжим ба сэтгэл судлал /Psychology of music/


Хөгжим бол бие хүн болоход асар их нөлөө үзүүлдэг.Мөн хөгжмийг сэтгэл судлалтай холбон үзвэл сонирхолтой мэдээллүүд гарч байна.
Хөгжим ба хулганы галзуурал.

Дэвид Мэррилл /David Merrill/ нь 16 настай ахлах сургуулийн сурагч.Тэр бусадтай адил жирийн нэг хүү байтал нэр алдартай болоод бас шинжлэх ухаанд үнэтэй гавъяа байгуулсан хүн болчих юм.Үүнийх нь хариуд найзууд нь түүнтэй харьцдаггүй болж.Учир нь Мэррилл хард-рок хөгжим сонсох нь муу нөлөөтэй гэх асуудлыг дэвшүүлсэн юм.Ингээд хүү нийт 72 хулганыг цуглуулж 3 хэсэгт хуваарилав.

1-р хэсэг хард-рок хөгжим сонсгоно.
2-р хэсэг Моцартын аяыг сонсоно.
3-р хэсэгт юу ч сонсгохгүй.

Түүний зорилго нь хөгжим сонссоны дараа хулгана хэр хурдан хугацаанд идэвхгүй /maze/ байдлаас гарч сэргэлт авах үйл явц байлаа.Гэвч хулганууд хард-рок хөгжим сонсоод сэхээ авах байтугай үхэж байлаа.Ийм учраас Мэррилл аль болохоор туршилтаа хурдан явуулж байлаа.Эцсийн дүнд нь сонгодог хөгжим сонсоход хурдан сэхээ авч байхад хард-рок хөгжим сонсвол хулгана чад хийдэг.Ингээд л рок хөгжим шал дэмий байдагийг ахлах сургуулийн сурагч батлав.

Хөгжим ба хүчирхийлэл.

Нэгэн их сургуулийн оюутнуудад ёс бус үг хэллэг агуулсан 7 дуу сонсгож мөн дараа нь эсрэг дуу сонсгосон байна.Гэхдээ эдгээр дууг нэг дуучин дуулсан.Ингээд сонсгож дууссаны дараа оюутнуудаар сонссон дууны үгийг нь ялган хэлүүлэхэд ёс бус үгийг түлхүү хэлж байсан.Иймээс Америкын нийгмийн сэтгэл судлалын холбоо нь хүчирхийлэл агуулсан видео,дуу зэрэг нь залууст нөлөөлдөг гэж дүгнэсэн.

Хөгжим ба амиа хорлолт.

Социологийн эрдэмтэн Кеймс Гандлач /James Gundlach/ амиа хорлох эрсдэлтэй хүмүүсээс судалгаа авч үзэхэд "Country music" сонсдог байсан байна.

Хөгжим ба Ургамал.

Дорофи Реталлак /Dorothy Retallack/-ын 1973 онд бичсэн "The Sound of Music and Plants" номондоо хөгжим ургамалд хэрхэн нөлөөлдгийг өөрийн хийсэн туршилтаар бичсэн байна.Тэрээр ургамлыг 2 хэсэг болгон хувааж эхний ургмалуудад рок хөгжим,нөгөө хэсэгт жазз хөгжим сонсгосон.Ингээд эцсийн дүнд Жаззыг сонссон ургамал эрүүл,тэгшхэн ургасан харин Рок сонссон ургамал маш өндөр ургасан боловч унжсан,өнгө нь гандаж улмаар хэд хоногийн дараа үхсэн.
Дараа нь өөр төрлийн "country music" сонссон ургамал ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан.Харин сонгодог хөгжим сонссон ургамал тухайн дугарч байсан хөгжимнөөс эсрэг талруу ургажээ.

Хөгжим ба маркетинг.

1980-аад онд ресторан,супермаркетаас судалгаа авахад удаан,намуухан темптэй хөгжим нь дэлгүүрт үйлчлэх худалдан авагч нь өмнөхөөсөө илүү урт хугацаагаар үйлчилдэг гэдгийг баталсан.Харин ресторанд үйлчилж байгаа хүмүүс идэх дуршил нь багасч уухыг хүсдэг.

Heavy metal.

Heavy metal сонсдог хүмүүс ууртай,сэтгэл сутралтай,амиа хорлох эрсдэл ихтэй бүлэгт багтдаг.Гэвч ийм төрлийн хөгжим сонсдог хүмүүсийн IQ оноо өндөр гардаг.Мөн судлаачид маш ухаалаг хүмүүс heavy metal сонсдог гэжээ.

Реп хөгжим зан үйлд нөлөөлөх нь.

Энэ төрлийн хөгжимийг сонсож эхэлснээс хойш архи уух,ял эдлэх,бэлгийн замбараагүй амьдралтай болгох зэрэг зан үйлийн доголдолд хүргэдэг.Мөн хүчирхийлэлтэй реп бичлэг,клип үзэхэд цаашид хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх хандлагатай болдог.
/Миний бие өдгөөг хүртэл хип хоп,реп сонсдог хүмүүсээс ганц ч сайн тал олж харсангүй./

Эх сурвалж : 
http://cognitive-psychology.suite101.com/article.cfm/music_psychology_consumer_behavi
http://www.edu-cyberpg.com/Music/Mice_and_Music_Experiment_Mo.html
http://psychology.suite101.com/article.cfm/the_psychology_of_music
http://cognitive-psychology.suite101.com/article.cfm/psychology_of_heavy_metal_music
http://cognitive-psychology.suite101.com/article.cfm/rap_musics_psychological_effects

Орчуулсан Л.Энхтүшиг