Хувцаслалтаар нь тодорхойлох /Psychology of clothing/


"Psychology of clothing" /хувцаслалтын сэтгэл зүй/ хэмээх салбар шинжлэх ухаан байдагийг мэдлээ.Хүнийг хувцаслалтаар шинжиж болдог юм байна.Гэхдээ монголд арай өөр байх эдийн засгийн байдал гээд олон хүчин зүйл нөлөөлнө.Үүнийг мэдээд авахад илүүдэхгүй шүү.


Классик стил./Classical Style/

Орчин үе болон уламжлалт хувцасыг хослуулан өмсөж  тансаг дээдэс ямбатан шиг харагддаг хүмүүс.Тэд ам бардам,өөрийн хүчиндээ цаг үргэлж итгэдэг,бусад хүмүүст өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэддэггүй.

Спорт стил /Sport Style/

Спорт хувцас,костьюм,спорт аяны цүнх зэргийг хэрэглэдэг хүмүүс банкны ажилтан,баячууд байх хандлагатай.Тэд алхах үедээ хөлөө огцом хаялж явдаг.Энэ бол мэдээж залуу бөгөөд эрүүл харагдах гэсэн бидний оролдлого.Гэвч үнэн хэрэгдээ тийм биш.Спорт хувцаслалт нь стандартад нийцэхгүй харин амралт зугаалгаар явахад тохиромжтой.Өмнө нь дурьдсан залуу,эрүүл харагдах гэдэг нь шал эсрэгээрээ харин ч арчаагүй сул дорой харагдуулдаг гэж сэтгэл судлаачид үздэг байна.


Цэргийн стил /Military style/

Зарим эмэгтэйчүүд ногоон өнгөнд дуртай,зүсээ өнгөлөн далдалж,цэргийн гоёмсог хувцас,хүнд том гутал өмсөх дуртай байдаг.Энэ нь хүчтэй,шийдэмгий харагдах гэсэн хувцаслалт.Ер нь дүрэмт хувцас,эрэгтэй загварт дуртай хүмүүсийн бага насыг нь судалж үзвэл,эцэгийн хүмүүжлийн арга барил хэт чанга байсан,гэр бүл нь цэргийн хүмүүс,аав нь охиноо хүү байгаасай гэж хүсдэг байсан эсвэл эрэгтэй хүн болохыг хүсдэг байсан зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.




Орчуулсан Л.Энхтүшиг

Эх сурвалж : http://ezinearticles.com/?Psychology-of-Clothing&id=166295