Вильгельм Вундт /Wilhelm Wundt 1832-1920/
Вундт нь анагаах ухааны эмч,сэтгэл судлаач,физиологич,философич мөн профессор бөгөөд өнөөгийн сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь үндсийг тавьсан хүн юм.Тэрээр 1879 онд Лейпцигийн их сургуулийн дэргэд дэхь сэтгэл судлалын анхны албан ёсны лаборатори нээж “Туршилтын сэтгэл судлалын эцэг” хэмээн олноор өргөмжлүүлсэн билээ.
Өөрийн бүтээсэн Лабораторид байгальд итгэх сүсэг бишрэл, сэтгэцийн замбараагүй байдал,тархины бүтэц түүний гэмтсэн хэсгийг судалж байжээ.Үүгээрээ тэрбээр сэтгэл судлалыг бусдаас бие даасан шинжлэх ухаан болгоход хувь нэмрээ оруулсан юм.Мөн өөрийн судалгааны ажлаа сэтгэл судлалын анхны сэтгүүл болгон 1881 онд хэвлэн гаргажээ.
Намтар
Вундт нь Бадены (1945 он хүртэл Германы харъяа нутаг байсан) одоогийн Манхем хотноо Максимиллианы 4 дэх хүү болон мэндэлжээ.Түүний эцэг Максимилиан Луйдеран сүмийн санваартан байсан.Вундт 1851-1856 хооронд Тубинген,Хейдилберг,Берлины их сургуульд сурч эцэст нь 1856 онд Хейдилбергд анагаах ухааны зэрэгтэйгээр төгссөн юм. Хэдий богино хугацаанд ч гэсэн физиологич Johannes Peter Müller-тэй мөр зэрэгцэн суралцаж байв.Их сургуулийн ажилтны бүрэлдэхүүнд багтахаас өмнө 1858 онд физикч,физиологич Hermann von Helmholtz-н туслахаар ажиллаж “Ухамсрын тухай онолд хувь нэмэрээ оруулах нь” хэмээх бүтээлээ 1862 онд бичиж дуусгасан.
Тэрээр өөрийн хань Sophie Mau-тэй Хейдилбергд танилцсан.Вундтэд сэтгэл судлалаар багшлах урилга ирсэн бөгөөд туршилтаар байгалийн шинжлэх ухааны аргуудыг ашиглан стрессийг судалж,тархи ба оюун ухааны холбоо хамаарлыг физиологийн байдлаар чухалчлан тэмдэглэсэн байдаг.Сэтгэл судлалыг шинэ шинжлэх ухаан болон хүргэхэд физиологийн үр нөлөө маш их байдаг.Вундт 1863 онд “Хүн ба амьтдын оюун санаан дахь лекц” хэмээх сэтгэл судлалын лекц бүхий бүтээлээ туурвисан байдаг.Хейдилбергд 1864 онд физиологийн туслах профессор болон дэвшиж ихэд урамшин физиологийн сэтгэл судлалыг сонирхон судлах болсон юм.
Вундт сэтгэл судлалын түүхэнд хамгийн том бүтээлүүдийн нэг болох “Физиологийн сэтгэл судлалын зарчмууд”Principles of Physiological Psychology" 1874 онд бичиж дуусгажээ.Үүгээрээ ухамсрын туршлагыг түргэн шуурхай илрүүлэхийг эрмэлзэж сэтгэл судлалын системд ашиглагдах болсон юм.Үүнд мэдрэмж,сэтгэл хөдлөл,сэдэл зэргийг гол төлөв дотоод ухамсраар судалжээ.
Вундтын орчин үеийн сэтгэл судлалд гүйцэтгэсэн үүрэг нөлөө
Вундтын үзэл санааг хөгжүүлж олны танил болгосон хүн бол түүний шавь байсан Титченер юм.Тэрээр Вундтын хийж байсан судалгаа шинжилгээ,”Физиологийн сэтгэл судлалын зарчмын асуудал”,бичиж байсан өгүүлэл зэргээс суурилан сэтгэл судлал дахь өөрийн шинэ урсгал болох Структурализмыг үндэслэгч юм.Хэдийгээр түүний гаргасан шинэ урсгалыг өөр эрдэмтнээс санаа авсан гэж өнөөгийн мэргэжилтэнгүүд үздэг ч тэрээр яахын аргагүй сэтгэл судлалыг бий болж өсөн дэвжихэд өөрийн хувь нэмэрээ хангалттай оруулсан нь тодорхой.Вундт 65 нас хүртлээ философи,физик,физиологи,сэтгэл судлалын талаар бүтээл туурвиж,хэмжээлшгүй их судалгааны материал цуглуулсан нь түүний шинжлэх ухаан дахь замналын хамгийн оргил үе нь байжээ.Орчлон ертөнцийн бүх зүйлийг ядарч цуцашгүйгээр ойлгон судлахын сацуу рационализм,эмпиризмийг дэмжигч зохиолч эрдэмтэдтэй санал зөрөлдөн өөрийн мэдлэг чадвараараа мэтгэлцэн өрсөлдөж байсан юм.Вундтын гавъяаг үнэлж Америкын сэтгэл судлалын холбоо В.Вундт-В.Жеймс нарын нэрэмжит шагналаа сэтгэл судлалд томоохон хувь нэмэрээ оруулсан хүмүүст гардуулдаг болжээ.
Вундтын шавь нар бүгд нэр алдраа дуурсгасан эрдэмтэд болсон юм.Германы Oswald Külpe (Вюрцбургийн их сургуулийн эрдэмтэн),Америкын James McKeen Cattell (Америкын сэтгэл судлалын анхны профессор),G. Stanley Hall хүүхдийн сэтгэл судлалыг үндэслэгч,өсвөр насны хүүхдийн хөгжлийн онолч,Кларкын их сургуулийн захирал, Charles Hubbard Judd (Чикагогийн их сургуулийн боловсролын факультетийн захирал), Hugo Chavez (Үйлдвэрлэлийн сэтгэл судлалд томоохон хувь нэмэр оруулсан мөн Харвардын их сургуулийн багш ), Edward Bradford Titchener(Америкийн сэтгэл судлалын анхны лабораторийг Корнелл их сургуулийн дэргэд байгуулсан), Lightner Witmer (Эмнэлэгийн сэтгэл судлалын үндэслэгч), Englishman Charles Spearman(Статистикд анализ хийгч), Constantin Rădulescu-Motru философич Бухарест их сургуулийн захирал.
Түүнийг нас барсны дараа судалгаа шижилгээ нь дундад зууны америкт огтхон ч үр нөлөөгөө үзүүлээгүй.Учир нь орчуулсан материал дутмаг,бихевиоризмын урсгал эрч хүчээ авч байсан бөгөөд структур нь төдийлөн онц гойд биш байв.Титченер нь Вундтын лабораторид 2 жил суралцаж түүний бүтээлийг орчуулж үзэл санаан дээр нь тулгуурлан структурализм онолыг бүтээжээ.Ийнхүү тэрээр Вундтын үзэл сургаалыг баттай хамгаалсан юм.
Титченерийн дотоод ухамсар нь бүтэц зохион байгуулалттай хэмээх үзэл нь бихевиорист B. F. Skinner-ээр няцаагдсан.
Бүтээл туурвил
Түүний бүтээлүүд нэвтэрхий тольноос цар хүрээгээр хол давж бараг тоогоо алдсан байдаг.Америкын сэтгэл судлаач Edwin Boring 1960 онд Вундтын ажлыг нэгтгэж ном зүй болгоход 490 гаруй бүтээлүүд байсан бөгөөд дунджаар 110 хуудас байдаг .Тэрээр 68 нас хүртлээ ажлаа хийж байсан гэхээр жилд дунджаар 7 томоохон бүтээл гаргадаг байж.Энэ бүхнээс үзэхэд магадгүй эрдэмтэн хүний хувьд амьдралын бүх мөчөө үргэлж үр бүтээлтэй өнгөрүүлжээ.
· Die Lehre von der Muskelbewegung (Булчингийн хөдөлгөөний хэв маяг), 1858
· Die Geschwindigkeit des Gedankens (Анхаарлын хурд) (Die Gartenlaube 1862, Vol 17, p. 263)
· Lehrbuch der Physiologie des Menschen (Хүний физиологи - номын тэмдэглэл), 1865
· Die physikalischen Axiome und ihre Beziehung zum Causalprincip (Бие махбодийн аксиом ба зарчмын хэв маяг), 1866
· Handbuch der medicinischen Physik (физик эмчилгээний гарын авлага), 1867
· Beiträge zur Theorie der Sinneswahrnehmung (Ухамсрын тухай онолд хувь нэмрээ оруулах нь), 1862
· Vorlesungen über die Menschen- und Thierseele (Хүн ба амьтдын оюун санаан дахь лекц), 1863/1864
· Grundzüge der physiologischen Psychologie (Физиологийн сэтгэл судлалын зарчмууд), 1874
· Untersuchungen zur Mechanik der Nerven und Nervencentren (Төв мэдрэл ба мэдрэлийн механизмын судалгаа), 1876
· Logik (Логик), 1880 to 1883, 3 Volumes
· Essays, 1885
· Ethik (Ёс суртахуун), 1886
· System der Philosophie (Философын систем), 1889
· Grundriß der Psychologie (Сэтгэл судлалын гол санаа), 1896
o 1, 2. Die Sprache (Хэл), Pt 1, 2. (1900)
o 3. Die Kunst (Урлаг). (1908)
o 4, 5, 6. Mythus und Religion (Шашин ба домог), Pt 1, 2, 3. (?1910, 1914, ?)
o 7, 8. Die Gesellschaft (Нийгэм), Pt 1, 2. (1917)
o 9. Das Recht (Right). (1918)
o 10. Kultur im Geschichte (Боловсролын түүх). (1920)
· Kleine Schriften (Богино хэмжээний өгүүлэл), 3 Volumes, 1910
· Einleitung in die Psychologie (Сэтгэл судлалын танилцуулга), 1911
· Probleme der Völkerpsychologie (Харилцааны сэтгэл судлалын асуудлууд), 1911
· Elemente der Völkerpsychologie (Харилцааны сэтгэл судлалын элемент), 1912
· Reden und Aufsätze (Addresses and Extracts), 1913
· Sinnliche und übersinnliche Welt (The Sensory and Supersensory World), 1914
· Über den wahrhaften Krieg (Бодит дайны тухай), 1914
· Die Nationen und ihre Philosophie (The Nation and Its Philosophy), 1915
· Erlebtes und Erkanntes (Туршлага ба ухамсарлал), 1920
Эх сурвалж : www.wikipedia.com
Орчуулсан Л.Энхтүшиг
nice
ReplyDelete