Физиогноми /Нүүр судлал/
Нүүр царай судлал гэдэг нь хүний зан байдлыг нүүр болон үйл хөдлөлөөр нь тайлбарлахыг хэлнэ. Энэ шинжлэх ухаан нь Энэтхэгээс үүссэн бөгөөд Иран, Ром болон Франц руу тархсан байна. Үүнээс хойш бусад улсуудад ч энэ шинжлэх ухааны талаар гүнзгий судлах болсон билээ.
Эмэгтэй хүний нүүр царай
Эмэгтэй хүний бие 32 хэсгээс бүрддэг гэж үздэг. Байгалийн хуулиар эмэгтэй хүний зан чанар хийх үйлдэл болон биеийн хэсгүүд нь ч нэгээс нөгөө рүү хувьсан өөрчлөгддөг байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн биеийнхээ бүх хэсгээс шалтгаалдаг. Ерөнхийдөө эмэгтэй хүний биеийн хэсгийн 5 зүйлийг том байх хэрэгтэй гэж үздэг. Үүнд: нүд, хамар, өвдөг, хөх, хөмсөг орно.
Эмэгтэй хүний гоо сайхны нэг хэсэг болох гар болоод хуруу нь зөөлөн, нарийхан байх ёстой. Мөн гуя болоод ам нь том байх хэрэгтэй.
Эмэгтэй хүний өндөр
Дундаж өндөртөй байх нь гэрийн ажил хийхэд тохиромжтой бөгөөд нөхрүүдэд ч энэ нь таалагддаг. Харин хэтэрхий өндөр байх нь тачаангуй биш байдаг. Харин намхан бол энхрий сайхан сэтгэлтэй хөгжимд дуртай байдаг. Эмэгтэй хүний биеийн өндөр дэлгэсэн алганаас 7 дахин урт/ойролцоогоор 63 инч/ байвал зүгээр.Хүзүү гар 2н зай чих хамрын зайнаас 2 дахин урт байх хэрэгтэй.
Эмэгтэй хүний үс
Урт хар үстэй байх нь үзэгслэнтэй байхын нэг хэсэг. Мөрөө хүрсэн үс нь өөрийгөө магтдаг, хартай хүний шинж. Хэрвээ үсний өнгө улаан байвал ширүүн, ууртай догшин зантай байдаг. Буржгар хар үс нь азтай, чинээлэг байхын шинж, богино өтгөн үстэй хүнийг азгүй гэж үздэг. Харин зөөлөн торгомсог, өвдөгөө хүрсэн байвал азтай, хөөрхөний шинж.
Эмэгтэй хүний толгой
Толгойн урд хэсэг шулуун байвал тэр аз хиймортой. Харин толгой нь урт бол ойлгомжгүй. Дугуй бол азгүйн шинж.
Эмэгтэй хүний хөмсөг
Хөмсөг нь тарчиг биш, хэт өтгөн бас биш нуман хэлбэртэй үс нь зөөлхөн хар байх нь ганц гоо сайхан үзэсгэлэнг илтгээд зогсохгүй азтай мөн хүчтэй зан характерийг илтгэнэ. Хэрвээ хөмсөгний төв хэсэг нилээн дээр байвал бэлэвсэн байхын дохио. Иймэрхүү бүсгүйчүүд муу санаатай эсвэл хуурамч гэсэн үг. Хэрвээ хөмсөг нь шулуун урт өтгөн байвал азгүй эмэгтэйг илтгэнэ. Хэрвээ хөмсөг нь мурийсан хар өнгөтөй,зөөлөн мөн өтгөн байвал азтай эмэгтэй гэсэн үг.
Эмэгтэй хүний нүд
Том нүдтэй,тогтворгүй харцтай,сунасан,гэрэлтсэн, эргэн тойронд нь улаан цэгтэй бараан өнгийн нүдний цөцгийтэй, тайван харцтай, тааламжтай энерги ялгаруулдаг эмэгтэй хүнийг азтай гэдэг бөгөөд төрөлхийн эзэрхэг, ноёрхож чаддаг, нийгэмд хүндлэгдсэн удирдагч эмэгтэй. Нүд нь жижиг,дүнсгэр, нэг хэвийн харцтай саарал өнгөтөй,дугуй, бага зэрэг тахийсан эмэгтэй хүн бол дотоод сэтгэл нь муухай ой гутмаар эмэгтэй хүнийг илтгэнэ. Иймэрхүү хүмүүс нь хэруулч мөн өсөж дээшилж чаддаггүй. Хэрвээ нүд нь улаан бол ууртай, итгэл даах чадваргүй хуурамч гэсэн үг.Хэрвээ нүд нь том,урт, дотроо улаан зураастай бол иймэрхүү эмэгтэй нийгэмд их элбэг байдаг, хэрвээ хар бөөрөнхий бол тачаангуй хүүхэн. Хэрвээ унжгар нүдтэй бол эсрэг хүйстнийхээ хайрыг татагч, мөн чөлөөтөй байх дуртай.
Эмэгтэй хүний дух
Өргөн дух нь тухайн эмэгтэйг азгүй, мөн хойд хэсэг нь хадам эцэгийнхээ үхлийн шалтгаан байж болохыг илтэгдэг. Босоо хэлбэрийн өндөр дух нь эмэгтэй хүний элбэг дэлбэг, аз хиймортой байхыг бэлгэддэг. Хэрэв духны судас нь харагдаж байвал тухайн эмэгтэй ёс суртахууны хувьд дорой гэж дүгнэж болно.Хэрэв улаан үс духны урдуур унжиж байвал муу зүйлийг дагуулдаг. Хэрэв духандаа шар үс ихтэй бол түүнийг хувиа хичээсэн гэж дүгнэж болно. Хэрэв дух нь голдоо зураастай байвал атаархуу, биеэ авч явах байдал нь бусдын эсрэг байдаг. Тал сар шиг хэлбэртэй, үс нь урдуураа унжаагүй, тод хөндлөн зураастай эмэгтэйг азтай гэж тооцдог.
Эмэгтэй хүний дух
Духан дээрх үрчлээ 1 байхад үүгээр 40 орчим настай гэж таамаглагдана, 2 байвал 60, 3 байвал 70, 4 байвал 80,,, 5 байвал 100.
Духан дээрх Trishul/Энэтхэгийн баян гýсэн утгûг илэрхийлдэг 3í ¿з¿¿рò жаä/ нь тухайн эмэгтэйг удирдагч манлайлагч мөн азтай баян чинээлэг гэж итгэдэг. Хас тэмдгийн гурвалжин, дөрвөлжин, сараалж маягийн тэмдэгүүд нь эмэгтэйг аз жаргал эд баялагтай, амьдралаа хатан хаан мэт удирдан авч явах хувь тавилантай гэж итгэдэг.
Эрэгтэй хүний өндөр
Өндөр- азтай, намхан- овсгоотой
Өндөр эрэгтэйчүүд сайхан чанарын бэлэгдэл болж байдаг. Өндөр бөгөөд биеийн хэм сайтай эрчүүд азтай, амьдрал сайтай байдаг бол намхан бөгөөд бие бялдар сайтай нь байгалиасаа л тачаангуй байдаг бөгөөд овсгоотой байдаг.
Эрэгтэй хүний толгой
Том толгой- удирдагч, жижиг- азгүй
Том бөгөөд бөөрөнхий толгойтой эрчүүд маш сайн удирдагч байдаг бөгөөд амьдралдаа тогтвортой байр суурьнаас сайн зүүгдэж чаддаг. Хэрвээ толгой нь тэгш үс ихтэй байвал ухаантайн шинж бөгөөд уран ухаантай, сайхан чанараар дүүрэн хүн байдаг. Хэрвээ уртаасаа илүү өргөн байвал нилээн азгүй хүн байдаг.
Эрэгтэй хүний үс
Нарийн болон арзайсан үс- ядуу, улаавтар өнгөтэй үстэй эрчүүд леадэр байдаг. Хэрвээ үс нь нарийн бөгөөд хар өнгөтэй бол нилээн омогтой нөхөр байдаг. Улаан өнгөтэй үстэй эрчүүд амьдралд удирдагч байж чаддаг. Хэрвээ нарийн бөгөөд арзайсан улаавтар өнгийн үстэй бол армид болон нийгэмд ахлагч байж чаддаг.
Õ¿éñèéí ÿëãààã¿éãýýð õ¿íèé Нүүрний õýñã¿¿äèéã àâ÷ ¿звэл:
Хамар
Том хамар – сэтгэлээр унамтгай, аймхай
Богино хамар- тахиа шиг аймхай
Урт хамар- эелдэг уриалаг бус, гэхдээ энэрэнгүй
Хамрын үзүүр уруултай ойрхон-зөрүүд
Хавтгай бөгөөд өргөн хамар-сексийн хүсэл таашаал ихтэй
Том бөгөөд махлаг хамар-харамч, шунахай, хоосон
Хамрын голын яс нь болцойсон-ухаантай
Хамрын гүүрний хэсэг нь намхан биш-муухай зан ааштай
Самсай нь бараг л хаалттай-азгүй, ганцаардмал
Дэгээн хамар-муухай зан ааштай, яриа, харамч
Үзүүр нь бөөрөнхий бөгөөд том-сайхан ааштай
Үзүүр нь улаан бөгөөд бөөрөнхий-уух дуртай, зугаа цэнгэлд дуртай
Үзүүр нь бөөрөнхий-сайхан сэтгэлтэй
Улаан хамартай-бүдүүлэг,зөрүүд
Намхан хамар-тэнэг
Том, бөөрөнхий, бандгар хамар-энхрий, зөөлөн
Хавтгай бөгөөд дөрвөлжин-өндөр IQтэй
Үзүүр нь босоо-мөрөөдөгч, биеэ тоосон, дээрэнгүй, атаархуу
Хурц хамар-зальтай
Хамрын яс нарийхан-хартай
Хамар нь нүдтэйгээ нэг төвшинд-сул дорой
Хамрын самсай нь сартгар/эмэгтэй/-эмзэг, ихэнхдээ гунигтай амьдардаг
Хамрын самсай нь сартгар/эрэгтэй/-сониуч
Хэт сартгар-сексийн дур хүсэл ихтэй, биеэ тоосон, дээрэнгүй
Самсай нь жижигхэн-уушигний өвчтэй
Маш жижиг самсай-үнэнийг эрэлхийлэгч
Хамрын самсай сайн нээгдэж хаагддаг-сексийн дур хүсэл ихтэй
Ам
Том ам-ааш муу
Жижиг ам- мэдрэмжтэй, тэсвэртэй, энэрэнгүй,идэвхтэй
Инээж байгаа мэт ам-аз жаргалтай
Муруй ам-азгүй
Доошоо ам-гунигтай
Хагас нээлттэй ам-оюун ухааны чадамж муу
Маш жижиг ам-дүрсгүй, дуулгавар муутай
Маш өргөн ам-хэтрүүлэг ихтэй ярьдаг
Том бөгөөд өргөн ам-худалч, чалчаа, шунахай
Хуваагдсан ам-бүдүүлэг
Толгой
Том бөөрөнхий толгой- нууцыг чандлан сахигч, хичээнгүй, өгөөмөр
Урт бөгөөд хурц толгой- бүдүүлэг
Том толгойтой бөгөөд өргөн нүүртэй-эелдэг бус, хатуу сэтгэлтэй
Ташуу хавтгай-сайн муугаас өөрийгөө тусгаарлаж чаддаг
Ар талын хэсгээрээ өндөр-хүүхдэд уян зөөлөн ханддаг
Өндөр гавлын ястай-ухаантай, сэцэн
Өргөн бөгөөд хавтгай толгой-хэнэггүй
Орой хэсгээрэй өргөн том толгой- цэвэрч
Гавлынхаа орой хэсгээр овгор-сэрэмжтэй, сэтгэлээр унамтгай
Ар талын хэсгээрээ хавтгай- хулгай хийдэг
Жижигхэн толгой-тэнэг , нууц хадгалж чаддаггүй
Дундаж толгойтой-ухаантай
Арай том толгой-илүү ухаантай
Намдуу хэмжээтэй- түрэмгий, тэвчээргүй
Үс
Хар үс - хэн нэгний анхаарлын төвд байхыг эрмэлздэг, хөдөлгөөнтэй.
Нарийхан хар үс - мэдрэмтгий биетэй, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг
Хав хар үс - түрэмгий
Хар хүрэн үс -эвтэй, ихэмсэг харагддаг
Шавар шиг өнгөтэй үс-итгэж боломгүй, ихэмсэг харагддаггүй
Цайвар бөгөөд угаасан юм шиг үстэй- ямар нэгэн материаллаг зүйлд татагддаг
Урт, нарийн цайвар үстэй-шийдэмгий бус
Цайвар үс-их зантай, өөртөө итгэлтэй
Дух
Өргөн/уудам/ дух - байнга юмыг эргэцүүлэн тунгааж байдаг, нэг талаараа тархи нь байнга завгүй ажиллаж байдаг
Духны дээд хэсэг нь доошоогоо унжуу - хүчтэй ой санамжтай
Духны төв хэсэг нь доошоогоо унжуу - хурдан сэтгэдэг
Духны доод хэсэг нь доошоогоо унжуу - урлаг болон ажилд гарамгай сайн суралцдаг
Духны дээд хэсгээрээ хонхор - дээрэлхүү, ихэмсэг
Маш жижиг дух - оюун ухааны хомсдолтой
Өндөр унжуу дух - өндөр оюун ухааны чадвартай, бөгөөд юмыг ойлгохдоо сайн
Хавтгай шулуун дух – бие султай
Жигд дух – эрүүл саруул
Нарийн богино дух- зөрүүд тийм ч их юм боддоггүй
Нарийн богино бөгөөд урагш түрж гарж ирсэн – эрэлхэг зоригтой байдлаа бодолгүйгээр шууд илэрхийлдэг
Урт бөгөөд хөндий дух- муу зан төлөвтэй
Маш урт бөгөөд хавтгай дух- бүх зүйлд боловсронгүй болсон хүн, сэрэмжтэй, зальтай
Духны орой хэсгээрээ цайвар, дугуй- суут ухаантан, сайн сайхан байдал
Нарийн бөгөөд хатуу дух- шйидэмгий, найдвартай
Босоо бөгөөд түрж гарсан дух- төвийг сахигч бөгөөд ирээдүйг сайн тооцоолдог
Хэлбэргүй том дух- тэнэг
Үрчлээтэй дух- эрдэмтэн
Махлаг дух- зоригтой бөгөөд тогтворгүй
Унжсан бөгөөд бага зэрэг гажигтай дух- хуурагч
Хэрвээ залуухан бөгөөд духан дээрээ нэг үрчлээтэй бол гунигтай хүн
Өргөн/уудам/ болоод өндөр дух- оюун ухааны төвшин бага
Намхан бөгөөд нуман хэлбэртэй дух- өөрийнхөө зүгээс шийдвэр гаргаж чаддаггүй
Чих
Том чих- үл тоомсорлох байдалтай, залхуу
Жижиг чих- мэдрэмтгий хүн
Нугарсан чих- оюун ухааны өндөр чадамжтай
Чихний ирмэг нь тэнийсэн- тэнэг
Том, нимгэн боловч чихний нугалаа байхгүй- эргүү, зөрүүд, бүдүүлэг
Хэлбэр дүрсгүй, өнгө муутай- эргүү
Ямарч нугалаагүй, тэгш чих- сул дорой
Бөлцгөр чих - бодлогогүй
Үзүүр хэсэг нь дотогш нугарсан- бүдүүлэг, сувдаг сэтгэлтэй
Үзүүр хэсэг нь дотогш нугараагүй- хөгжмийн сонирхолтой
Эмэгтэй хүний чих нь өнгөлөг, жижгэвтэр, гавал нь чихнээсээ үл ялиг зайтай- ухаантай, урвагч, залилагч
Чих гавлаас үл ялиг зайтай- яриа, залилагч, урвагч
Чихний гэдэс гавалтай ойрхон- үгэнд дуртай
Бөөрөнхий болон махлаг чих- муу зан ааштай
Өндөр чих- хүмүүжил муутай
Урт бөгөөд махлаг чихнүүд- залхуу, бүдүүлэг, их зантай
Нарийхан, нугалаа сайтай, өргөн, бүдүүн, бөөрөнхий чихнүүд- энгийн IQ төвшинтэй
Сайн дүрслэгдсэн, ягаавтар, нугалаа сайтай чихнүүд- зөв газарт, зөв цагт тохирсон үгийг хэлж чаддаг бөгөөд хүмүүсийг өөртөө итгүүлж чаддаг.
Мэнгэ болон сэвх
Зовхин/дээд, доод/ дээрх мэнгэ- мэдрэмтгий
Хамар дээрх- сексийн хүсэл тэмүүлэл ихтэй
Эрүүн дээрх- хайранд донтомхой, уян зөөлөн, тачаангуй
Нүдний зовхиноос доохон байралсан мэнгэ- сониуч хартай
Баруун шанаа дээрх мэнгэ- шийдэмгий бус
Хүзүү болон эрүүний гол байралсан мэнгэ- утга учиргүй зүйлд татагддаг
Хүзүүнд ойрхон мэнгэ- завхай, тачаангуй
Мэнгэ/бага зэрэг шаргал өнгөө алдсан/ чих, шанаа,болон духан дээр байгаа бол- залхуу тогтворгүй, алиа хошин/хөгжилтэй/
Духны баруун хэсгээр байралсан мэнгэ- өндөр IQ тэй дипломатч байдаг, урт удаан, эрүүл саруул амьдардаг
Духан дээр үстэй ойрхон мэнгэ- хайрын тоглоомоор тоглох дуртай
Духны зүүн хэсгээр байралсан мэнгэ- хэт их юмыг боддог
Хамрын нүхэнд ойрхон мэнгэ- дурламтгай, хайранд амархан автдаг
Баруун хөмсөг доторх мэнгэ- хайранд амархан өртдөг, худалдаа наймаа хийхдээ сайн, яриа өдөж чаддаг, аз жаргалтай гэрлэлт, эсвэл зугаалганд олон дахин явдаг
Зүүн хөмсөг доторх мэнгэ- мэдрэмтгий, логик сэтгэхүйгээр шийдвэр гаргадаг
Нүдний эргэн тойрон дох мэнгэ- нөхөрсөг, өглөгч
Чихэн дээрх мэнгэ- эрх чөлөөг баримтлагч
Баруун чихэн дээрх булангийн мэнгэ- шооч, түүний бүтээе гэж хичээсэн бүхэн бүтдэг
Уруулны буланд байралсан мэнгэ- таатай, идэх юмнаас буцдаггүй, хөгжилтэй байж чаддаг
Уруулны баруун буланд- амжилттай
Зүүн буланд байралсан- хэсүүчлэгч
Баруун хацар дээрх мэнгэ- өндөр IQ, хөдөлмөрч, гар татуу харамч, худалдаа наймаанд сайн
Зүүн хацар дээрх- мэдрэмтгий, халуухан, хөдөлмөрч, гунигтай гэрлэлт
Эх сурвалж :
http://www.aryabhatt.com/
http://physiognomyinfo.com/
Орчуулсан Б.Мишээл
0 comments: