Иван Павлов /Ivan Pavlov 1849-1936/ Товч

Иван Петрович Павлов нь 1849 оны 9-р сарын 14-нд Орос улсын Ряазан(Ryazan) тосгонд Санваартан Петер Димитревич Павловын хүү болон мэндэлжээ.Павлов тэр үеийн Ряазанд байдаг хүүхдүүдийн адил сүмд элсэж шашны номлол сонсож байлаа.1860-аад оны Оросын шүүмжлэлт /critics/ зохиолч Д.И.Писарев мөн тус орны физиологийн эцэг гэгдэх И.М.Сеченов зэрэг сэтгэгчдийн үзэл санаа түүнд нэвт шингэн шашны кареер орхиж шинжлэх ухаанд амьдралаа зориулахаар хатуу шийдсэн байна.




1870 онд байгалийн шинжлэх ухааны физик,математекын факультетд элсэн суралцаж мэргэжил нэгт найзуудтайгаа хамтарч "The Physiology of the Pancreatic Nerves" гэх эрдэм шинжилгээний ажил хийж алтан медаль хүртсэн юм.1875 онд сургуулиа төгсөх үед байгалийн ухааны сургууль түүнд зориулж хүндэт өргөмжлөл гардуулсан юм.Павлов Анагаах ухааны мэс заслын академид суралцсан юм.1890 онд түүний хувьд чухал үе байлаа.Тэрээр Анагаахын туршилтын институтийн дэргэд физиологийн тэнхим нээж тэндээ амьдралын эцсийн мөч хүртлээ ажилласан.Павлов нь 1936 оны 2-р сарын 27-нд Ленинград хотноо нас баржээ.


Михайл Нестеров-Иван Павловын хөрөг зураг
1901 онд Оросын Шинжлэх ухааны Академын гишүүн.
1904 онд Нобелийн шагнал.
1907 онд Оросын Шинжлэх ухааны Академын академич.
1912 онд Камбридж их сургуулийн хүндэт доктор.

Орчуулсан Л.Энхтүшиг


Эх сурвалж : www.ivanpavlov.com