Графологи /Graphology/
Хүний бичгийн хэвд дүн шинжилгээ хийж сэтгэл зүйн байдлыг тодорхойлдог шинжлэх ухааныг графология /Graphology/ гэнэ.
Анагаах ухааны хувьд зарим бие махбодын,сэтгэцийн өвчин,невроз зэргийг оношлох боломжтой.Гэвч энэхүү шинжлэх ухааны аргыг зарим үед шүүхийн шинжилгээнд хэрэгсэхгүй буюу хүчингүйд тооцдог байна.
Графологи хэмээх шинжлэх ухааныг тал бүрээс шүүмжилсээр 100 гаруй жилийг ардаа орхиж.Хүмүүс үүний тусламжтайгаар "би"-г мэдэхийг хүсдэг ч эмпирикээр бол судалж болохгүй.Тиймээс ерөнхийдөө Графологи бол бодит биш хийсвэр шинжлэх ухаан гэхэд болно.
Нэр томъёо : Grapho-(Грек үгнээс гаралтай /γραφή/ writing буюу бичиг гэсэн үг.),Logos-(/λόγος/ хэл яриа гэсэн утгатай.)
Мөн дараах үгсийн язгуур болдог /Graphopathology, Graphomaniac, Graphistic, Graphopsychology, Psychographology, Graphometric, Graphometry, Graphoanalysis, Graphotechnology/
Дараах зарчмаар графологи дүн шинжилгээ хийнэ :
Биднийг бичиж байхад "эго" идэвхижинэ.Гэвч үргэлжийн мөнх нэгэн хэвэнд цутгасан мэт ажиллагаатай байна гэсэн үг биш.Ерөнхийдөө буурах,өсөх процессоор тодорхойлогдоно.Бичиж буй хүний чармайлтаар нь өсөх,бичгийн хэлбэрээр нь буурах буюу эрч хүчийг тодорхойлно.Өөр олон зарчим бий ...
Графологи нь Холистик,Интегратив,Симболик анализ гэх гурван хандлагаас бүрдэнэ.
Бэлтгэдэг их сургуулиуд :
Италын Юрбино их сургууль
Аргентины Эмерсон их сургууль
Спайны Барселоны их сургууль
Англи хэл дээрх ном : Graphology , Michael Watts , 1992
Монгол хэл дээрх ном : Бичгийн хэвний нууц , Илья Щеголев , УБ 2008
Эх сурвалж : www.wikipedia.com
Орчуулсан Л.Энхтүшиг
0 comments: