Хүн яагаад зүүдэлдэг вэ ?
Шинжлэх ухаан хүний тархи, сэтгэц, ухамсрын талаарх
мэдлэгийг бүтээж байгаа ч бид яагаад зүүдэлдэгийг, зүүд ямар зорилго сэдэлтэйг
хэлж чадаагүй л байна
. Уншигч та Фройд, Юнгийн онол, далд ухамсар гэх зүйлсийг дурьдаж магадгүй. Хэдийгээр зүүдний тухай хэдэн зуун онол байдаг ч нэг мөр мэдлэг болохоор хариулт гарч ирээгүй ажээ.
. Уншигч та Фройд, Юнгийн онол, далд ухамсар гэх зүйлсийг дурьдаж магадгүй. Хэдийгээр зүүдний тухай хэдэн зуун онол байдаг ч нэг мөр мэдлэг болохоор хариулт гарч ирээгүй ажээ.
Ер
нь хоногийн 24 цагийн 6-9 цаг буюу хүний нийт амьдралын 25 жилийг анзааралгүй
өнгөөрөдөг гэхээр сонирхолтой сэдэв байх нь гарцаагүй юм.
Зүүдэнд
ямар ч зорилго сэдэл байхгүй гэж зарим эрдэмтэд үздэг. Өөрөөр хэлбэл хүнийг
нойрсож байх зуур бие физиологид гарч буй ердийн өөрчлөлтийн үр дүнд хүн
зүүдэлдэг гэдэг. Мөн ингэж үздэг эрдэмтдээс гадна цөөнгүй хэсэг нь зүүд,
нойронд ямар нэгэн чухал зорилго бий ч гэж үздэг. Одоогоор зүүдний талаар
дараах тайлбарууд судлаачдын дунд хамгийн их дэмжигдэж байна:
№1 Ой
тогтоолтын процесс буюу урьд өдрийн ой санамжийг дараа өдөрт шилжүүлэх процесс
өрнөдөг. Үзэж харсан зүйлс нь ийн өөр хоорондоо санамсаргүй хутгалдах бөгөөд
энэ нь унтаж буй хүний ухамсарт тал бүрээсээ үзэгдэхийг зүүд гэдэг.
№2 Сурсан
зүйлээ улам бататгахын тулд унтах хэрэгтэй. Энэ зуур түүний олж авсан үйлдэл,
дадал, мэдээллийг урт хугацааны ой тогтоолтод хадгалах процесс өрнөдөг. Эл
онолоор хүн хангалттай сайн унтаж амрахгүй бол сургалтын үр ашиг төдий чинээ
тааруу байна гэж үздэг. Тэгэхээр бидний мэддэг, чаддаг, сурсан зүйлсийг унтаж
байхад замбараагүй байдлаар харуулдаг гэсэн үг.
№3 Сэрүүн үеийн амьдрал буюу өдрийн цагаар та юу харж, үзсэн тэр бүхнийг бидний
зохион бодохуй янз бүрээр хачирлаж зүүдэнд харуулдаг байна.
№4 Хүн сэтгэлзүйн амжилтанд хүрэх, сэтгэлзүйн хэрэгцээгээ хангах, сэтгэл хөдлөлөө
тогтвортой байлгахын тулд бидний оюун ухаан шөнийн цагаар ийн ажилладаг гэж
үздэг.
№5 Биед гарч буй биохимийн өөрчлөлтөнд үзүүлж буй тархины хариу үйлдэл. Ингэхдээ
цахилгаан цочроол өгөх бөгөөд энэ нь зүүдний агуулганд нөлөөлдөг магад.
№6 Ухамсарт буй өнгөрсөн амьдрал, одоо цаг, ирээдүйн талаар мэдээллийг нэг дор
интеграц хийх үйл явц
№7 Халдах дайсан, учрах аюулаас зайлсхийн өөрийгөө бэлтгэж буй тархины төрөлхийн
хариу үйлдэл
Гэх
зэргээр хүний зүүдний амьдралыг биологи, сэтгэл судлал, танин мэдэхүйн шинжлэх
ухаанаар тайлбарласан байдаг. Зүүдний сэдэвт туйлын үнэн гэж байхгүй ч хүний
сэтгэлзүйн нөхцөл байдал нь түүний зүүдэнд нөлөөлдөг байж магадгүй. Тухайлбал,
сэтгэл гутралтай, түгшүүртэй байвал гол төлөв хар дардаг. Тиймээс олон дахин
хар дарах нь сэтгэл гутрал болон сэтгэлзүйн ноцтой асуудлын шинж тэмдэг байж
юуны магад. Жишээ нь, энэ
судалгаанд дурьдсанаар олон дахин хар дарах нь амиа хорлох эрсдэлтэйг
ч дурьджээ.
Мөн
сэтгэл гутралын эсрэг сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэх нь зүүдийг хувиргах
магадлалтай аж. Тухайлбал, дараах
судалгаанд дурьдсанаар SSRI нь (Серотонин дааврыг удаашруулагч) зүүдээ
санахад түвэг учруулдаг хэдий ч зүүдний өрнөлийг улам эрчимжүүлж, агуулгыг нь
илүү эерэг шинжтэй болгодог гэжээ.
Мөн
архины төрлийн зүйлс хэрэглэх нь хэвийн байсан нойрны мөчлөгийг алдагдуулдаг.
Тэгэхээр нойрны I-V үе шатын аль нэг нь тасалдах үед зүүдэнд нөлөөлдөж байж
магадгүй юм. Харин архины төрлийн зүйлс хэт их хэрэглэсэн тохиолдолд РЕМ нойрны
хугацааг бууруулдаг, тиймээс зүүд ч багасах боломжтой. Учир нь зүүдний ихэнхи
хугацаа нь РЕМ нойрны үед таардаг.
Энэ судалгаанд нойрны
эмгэг зүүдэнд нөлөөлж болохыг бас дурьджээ. Жишээ нь, зүүдээ мартах нь хэвийн
үзэгдэл боловч нойрны хямралтай үед зүүдээ бүр илүү санадаг. Тиймээс таагүй
зүүдээ үе үе санаж сэтгэл хямрах нь их байдаг. Бас апноэ, нарколепс, Restless
Les Syndrome буюу мэдрэлийн эмгэг нь РЕМ нойрны үйл ажиллагааг
тасалдуулаг, зүүдийг илүү эрчимтэй бөгөөд сөрөг агуулгатай болгодог гэж энд өгүүлжээ.
Зан
байдлын талаас нь тайлбарлавал РЕМ нойрны эмгэгээс шалтгаалж (REM behavior
disorder) унтаж байх үеийн хөшсөн булчингууд суларч зүүдэндээ босож явах,
элдэв үйлдэл хийх зэрэг хэвийн бус өөрчлөлтүүд гардаг. Өөрөөр хэлбэл унтаж байхад
бие суларч, зүүдэнд хариу үйлдэл үзүүлж агуулгыг нь өөрчилдөг байх магадлалтай.
Мөн РЕМ нойрны үед биеийн бүх булчин хамаг чангаараа хөшиж, зүрхний цохилт
түргэсэж, бие физиологи эрчимтэй ажилладаг учраас тухайн үед биеийг нь
хөдөлгөхгүй байна, бусадтай тэмцэлдэж байна гэх зэргээр түрэмгийллийн шинжтэй
зүйл зүүдэлдэг.
Л.
Энхтүшиг
0 comments: