Та стресс үйлдвэрлэгч болсон юм биш биз
Бид ихэнхдээ стрессийг бий болгож, байхгүй зүйлийг байлгаж, болоогүй зүйлд санаагаа зовоодог. Итгэхгүй бол дараах өгөгдөлүүдээс та гурваас дээш зүйлд тийм гэж хариулж, иймэрхүү зүйлсийг сонсож нээрээ яг ингэж бодож байсан шүү дээ гэж байгаа бол та стрессийг үйлдвэрлэгч “үйлдвэр” шиг л байна гэсэн үг. За ингээд хариулцгаая :
ü Би ажилгүй болж магадгүй
ü Би ингэх ёсгүй шүү дээ
ü Би түүн шиг хөөрхөн бас сэтгэл татам биш
ü Тэр намайг галзууруулах нь
ü Би нэг л алдаа гаргавал дууслаа л гэсэн үг
ü Би бүр уураа барж дуусах нь
ü Би үүнийг ойлгохгүй байна
ü Би хангалттай сайн биш
ü Би тэдэнд урам хугарч байна. Арайчдээ
ü Би энийг хэзээ ч сайн хийж байгаагүй
ü Би угаасаа шалгалтан дээрээ уначихсан байх..
Эд бол стрессийг бий болгогч хүчин зүйлүүд. Яг л хортой жимснүүд шиг.
Та стрессийг үйлдвэрлэгч болчихсон бол “Бүү санаа зов”. Уурлаад, бухимдаа, сэтгэлээр унах хэрэггүй. Монголчууд бид “Ялихгүй зүйлд ямааны гарз” гэж хэлэлцдэг шүү дээ. Стресс бол танд цаг ямагт өөрийгөө сорих боломжийг олгож байдаг. Үүнийг бид анзаардаггүй. Тулгарсан асуудал бүхэнд бууж өгөлгүй тэмцэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг нь хүлээн зөвшөөрч чадвал энэ бол танд өөрийгөө нээх боломж, гарцыгнээж өгдөгийг битгий мартаарай.
Бодол, мэдрэмжээ жаахан л өөрчилөөд үзэцгээе
Д. Лхамсүрэн
Thank you for your dedication to creating informative content. Also check the municipal court bellefontaine ohio
ReplyDelete