Америкт сэтгэл судлалаар суралцагсад нэмэгдсээр байна
Сэтгэл судлалын шинжлэх ухаан хамгийн өндөр хөгжсөн АНУ-д жил бүр 1.5 сая оюутан сэтгэл судлалын бакалаврын түвшинд төгсдөг байна. Энэ нь нийт хүн амынхаа нэг хувиас илүү эзэлж буй бөгөөд Америкт хэр зэрэг түгээмэл мэргэжил болохыг харуулж байна. Мөн Америкийн сэтгэл судлалын холбоонд л гэхэд 140,000 гишүүн бүртгэлтэй байдгаас тэдний 90,000 нь практик, 80,000 нь лицензтэй сэтгэл судлаачид байдаг гэж тус холбооны вебсайтад тэмдэглэжээ. Харин сүүлийн 10 жилд эдгээр бакалаврын зэрэгтэй сэтгэл судлаачид мастер, докторын төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал,
· 2004 онд 4933, 2013 онд 6496 сэтгэл судлаачид докторыг зэрэг хүртсэн байна
· 2004 онд 18457, 2013 онд 54%-иар буюу 28,462 сэтгэл судлаачид мастерийн зэрэг хүртсэн байна
Харин Монголд албан бус тоогоор 1500 гаруй сэтгэл судлаачид байдаг гэж тооцдог.
Эх сурвалж: January 2015, Vol 46, No. 1
apa.org
Thank you for the enlightening and educational content! Also check the american fork 4th district court
ReplyDelete