Ритмлэг хөгжим дасгалын үед хэрхэн нөлөөлдөг вэ ?


Хэт их хүчилж хийсэн дасгал нь таныг галбиржан турах эсвэл биеэ хөгжүүлэхэд тустай боловч эрүүл болгоно гэсэн үг биш юм. Эрч хүч шаардсан дасгал, бэлтгэл огцом хийж эхлэхэд бие физиологийн хувьд тохирохгүй ахадсан хэрэг болно.  Гэсэн ч сүүлийн үед хийгдэж буй судалгаануудад хөгжимтэй дасгал хийх нь илүү хялбар бөгөөд идэвхжүүлдэг болохыг зөвлөж байна.

Мөн сүүлд хийгдсэн судалгаануудад 15-20 минутын богино хэсэгтэй дасгалууд нь тэдний урт хугацаанд хийдэг шиг үр дүнтэй буюу янз бүрийн өвчний эрсдлийг бууруулдаг гэжээ. Судлаач Сторк ба түүний судалгааны багийнхан хүмүүсийн дасгалын үед нэгэн хэвийн уйтгартай байдлыг өөрчилдөг цор ганц зүйл бол хөгжим, цаашлаад тухайн үеийн сэтгэл байдалд өвөрмөцөөр нөлөөлдөгийг болохыг өгүүлжээ.
Сторк судалгаагаа цааш үргэлжлүүлэн эрүүл, идэр залуу насны бөгөөд урьд нь нэлээд хүч шаардсан дасгалыг хийж байгаагүй сайн дурын туршигдагчыг хамруулж лабораторидоо хэрхэн өндөр шахалттайгаар дасгал хийх ёстойг заасан байна.
Нэгдүгээрт, Туршигдагчид тодорхой дэглэм, зааврын дагуу суурин дугуйгаар 4 удаагийн давтамжтай 30 секундээр гишгүүр дээр “бүх хүчээ” дайчлан гаргах юм, мөн 30 секунд тутамд 4 минутийн амралттай, дараагийн үе дээр  хүч, хурд нь хэрхэн суларч буйг тэмдэглэжээ.Үүний хажуугаар туршигдагчдаас дасгал хэр хүнд ба сонирхолтой байж чадсан эсэхийг нь асуухад эхний үеийн туршилтын дараа туршигдагчдийн сонсох дуртай дууг нь бүртгэн авч, судлаач нар хүн бүрт зориулсан дууны жагсаалт үзүүлсэн байна.
Хоёрдугаарт, Туршилтанд оролцогсдыг шалгахын тулд дасгал хийж байхдаа дуу сонсдог, сонсдоггүй гэсэн хоёр бүлэг болгон хуваахад хэсэг хугацааны дараа өнөөх хоёр бүлгийн дасгалын дараах хүч зарцуулалт ба хүмүүсийн дүгнэлтүүдийг харьцуулахад дуу сонсоход хүч зарцуулалт үлэмж хэмжээгээр илүү байсан ба дасгал хийх үед 0-10 оноон дахь тэвчишгүй байдлын түвшинг асуухад хөгжимгүй үеийнх илт өндөр байжээ.
Хэдийгээр хөгжим нь бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой биш боловч Сторкын тодорхойлсноор хөгжим нь “нөхөн сэргээх хариу үйлдлийг” эрчимжүүлж, ядралтыг багасгаж цовоо, сэргэлэн байдлаар бие физиологийг тамиржуулдаг гэжээ.
Эх сурвалж: well.blogs.nytimes.com
Л. Алгирмаа