Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ ?
Та зорилгоо нарийвчлан тодорхойлоогүй бол салхинд хийсэх хамхуултай адил гэдгээ мэдэх үү ?. Хүмүүсийн ердөө 5% нь зорилгоо тодорхойлсон байдаг гэдэг. Яагаад ?
1. Зорилгоо тодорхойлоход шаргуу хичээл зүтгэл шаарддаг. Мөн цаг хугацаа ч их зарцуулна. Гол чин сэтгэлээсээ байх хэрэгтэй.
2. Бүтэлгүйтэхээс айдаг. Та зорилгоо тодорхойлоогүй бол бүтэлгүйтэхгүй. Гэхдээ аль аль нь зэрэг танд тохиолдоно гэж бас үгүй.
3. Амжилтанд хүрэхээс айх. Зарим хүмүүс амжилтаа чамладаг.
“Надад хангалттай цаг зав алга, би мундаг боловсролтой хүн биш, юу ч чадахгүй байгаад минь уучлаарай” гэх мэтээр та өөрийгөө зөвтгөдөг. Та амжилтанд хүрээгүй бол бүтэлгүйтэх төлөвлөгөө гэж гаргадаг уу ? Мэдээж үгүй биз дээ. Хүмүүс яг юу хүсч байгаагаа сайн мэддэггүй, хэрхэн зорилгоо тодорхойлохоо мэддэггүй, түүнд хүрэхээсээ айдаг, мөн өөрийн үнэлэмж доогуур байдгаас тэдгээр хүмүүсийн ихэнхи нь урсгалаараа явж өөрийгөө төрөлхийн амжилтгүй хүн гэж бодоход хүрдэг. Та зорилгодоо хүрэхэд юунд хүрнэ гэдгээ мэдэж байх ёстой, дараа нь түүнд хүрчээд цаашдаа яах эсэхээ хараарай. Танд хүссэн бүхнээ хийх чадамж байгаа хэдий ч та эхлээд юу хийх ёстой вэ гэдгээ шийдэж, зарим аргачлалын дагуу ажиллах хэрэгтэй. Зорилгоо үр ашигтай тодорхойлохдоо дараах аргачлалуудыг дагаарай.
Таны хувийн амьдралд
1. Таны зорилго үнэ цэнэтэй мэт санагдах ёстой. Тухайн зорилго таны итгэл үнэмшилд бат шингэсэн цагт амьдрал илүү утга учиртай, сонирхолтой болно. Үнэ цэнэ дээр суурилсан зорилгуудыг эрэмбэлж дараалалд оруулахад хялбар байдаг. Шаардлагатай гэсэн зорилгуудаа тодорхойлоод дараа нь хоёрдугаар, гуравдугаар зорилгоо биш харин хамгийн чухал гэсэн зорилгодоо хичээл зүтгэлээ зориулна. Судалгаанаас үзэхэд дээд тал нь гурвалсан зорилгыг хэрэгжүүллээ гэхэд түүнд хүрэх нөлөө нь их байдаг гэжээ.
2. Зорилгоо нарийвчлан тодорхойлбол бүр хялбар болно. Зорилготой байх нь өөрөө аз жаргалтай байх юм уу, эсвэл амжилтанд хүрэх, баян болохыг хэлээд байгаа юм уу ? Зорилго ийм янзаар маш тодорхойгүй байдгаас нарийвчилсан зорилгуудын жишээг дор дурьдъя:
- би 25 настайдаа хамгийн багадаа 30 сая төгрөгтэй байх болно.
- Ирэх хавар их сургуулиа онц дүнтэй төгсөнө.
- Дараа долоо хоног гэхэд жингээ 3кг хасна гэх мэт
Иймэрхүү байдлаар зорилгуудаа обьектив байдлаар тодорхойлох бөгөөд зорилгодоо хүрэх явцад сүүлийн хугацаа гэж байх ёстой юм.
3. Зорилгоо бичнэ. Зорилгоо дүрсэлж буулгах бөгөөд ингэсэнээр ухамсаргүйд хүчтэй нөлөөлж чаддаг гэж зарим эрдэмтэд үздэг. Гэсэн ч цаасан дээр буулгасан төлөвлөгөө маань нүдэнд үргэлж харагдаж байх хэрэгтэй, ингэснээр өөртөө сэдэл өгч зорилгоо олон дахин санахад тустай.
4. Зорилго том хэдий ч бодитой байх хэрэгтэй. Энгийн нэг ажилтан байж оны эцэст компаныхаа захирал нь болно гэж битгий ам гараарай. Мөн өөрийнхөө чадамжаас хэтэрсэн зүйлсийг хүсэх, эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх, бардамнахын аль аль нь ашиггүй. Харин үүний оронд үндсэн зорилгод тань ойрхон байлгах дунд түвшиний богино хугацааны зорилгоо тодорхойлох хэрэгтэй.
5. Зорилгоо төсөөл. Илүү сайн нарийвчлан төсөөлбөл “оюун ухаан” нь зорилгыг хүлээж авахад хялбар болдог. Таны оюун ухаан бодит зорилгыг төсөөлөн хүлээн авснаар таныг зорилгодоо амжилттай хүрэхэд, шаргуу хичээн зүтгэхэд түлхэц болно.
Л. Энхтүшиг
I appreciate your hard work on this blog. Also check the maumee court
ReplyDelete