Оливер Жеймс: СВТ техник бол мөнгөний гарз
21-р зуунд сэтгэл судлаач, сэтгэл засалчдын түгээмэл хэрэглэдэг аргуудын нэг нь CBT болсон юм. CBT гэдэг нь ухамсар ба ухамсарт бус сэтгэц, тэдгээрийн ялгаа заагийн тухай авч үздэггүй, харьцангуй эерэг үзэл баримтлал дээр суурилсан, богино хугацаанд явуулах боломжтой сэтгэл заслын арга юм. Хэрэв психоанализ ба психодинамик чиглэлийн заслын аргууд үнэхээр үр нөлөөтэй гэж үзвэл CBT нь ямар ч үр ашигггүй гэсэн үг, учир нь эдгээр хоёр эсрэг тэсрэгийн туйлд аль нэг нь л үнэн байх ёстой. Гэхдээ практикд ашиглахад үнэн, худлыг нь дэнслэхээс илүү үйлчлүүлэгч, өвчтөнд хүрэх үр ашгаар тооцон дүгнэдэг учраас хэрэглээ нь харилцан адилгүй байна.
Харин Британы сэтгэл судлаач Оливер Жеймсийн өгсөн ярилцлаганаас үүдэлтэй "сенсац" дэгдээд байгаа юм. Түүнийхээр бол CBT ямар ч үр ашиггүй, мөнгөний гарз, тэгээд ч сэтгэцийн асуудалтай хүмүүс "мөнгөн"-ий төлөөх заслын хохирогч болон үлддэг гэжээ. Тодруулбал, бусад техникүүд гол төлөв олон удаагийн ярилцлага шаарддаг ба нэг удаагийн ярилцлага хэдэн ч цагаар үргэлжлэн сунжирдаг бол CBT техникийг ашигласнаар сэтгэл судлаач өдрийн дотор хэдэн ч үйлчлүүлэгчийг хүлээн авах боломжтой. Гэвч CBT нь түгшүүр, хооллох сэтгэлзүйн эмгэг, сэтгэл гутрал зэрэг цөөн хэдэн асуудлын хүрээнд хэрэглэгддэг болохоос дурын сэдэвт хамааралгүй болно. Богино хугацааны эмчилгээ/зөвлөгөөнд оролцогсдын ердөө 40% нь эмчилгээгээ цааш үргэлжлүүлдэг, мөн 5-20 удаагийн уулзалтын дараагаар байдал арай дээрдэж буй мэт санагддаг ч удалгүй асуудал дахин сэдэрдэг байна. Сэтгэлзүйн зөвлөгөө, засал аваагүй хүмүүстэй харьцуулахад эерэг үзүүлэлттэй гарах нь мэдээж юм. Гэхдээ CBT техникийг ашигласнаар хэзээ ч асуудлын гүнд нь орж чадахгүй, харин психодинамик л гол шалтгааныг нь олж чаддаг жинхэнэ техник юм гэжээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
Л. Энхтүшиг
Thanks for being a reliable source of informative content. Also check the port wentworth municipal court
ReplyDelete