Тархины GPS зохион бүтээсэн сэтгэл судлаачид Нобелын шагнал хүртлээ
2014 оны Нобелын шагналын физиологи болон анагаах ухааны салбарын шагналыг хүний тархины “GPS” зохион бүтээсэн Европын гурван сэтгэл судлаач, эрдэмтэд хүртжээ.
Лондонгийн их сургуулийн багш профессор Жон О’Киф болон Норвегийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нар болох Мэй Брит Мозер, Эрвард Мозер нарын хамтарсан баг энэхүү бүтээлээ хүний танин мэдэхүй болон ой тогтоолт тухай хийж байсан өөрсдийн суурь судалгаан дээрээ үндэслэн бүтээсэн байна.
Шведийн Каролинска Институтынхан тэдний энэхүү бүтээлийн тухай: -Хүний тархи биднийг хүрээлэн буй орчныг яаж “газрын зураг” мэт дүрсэлж, үүгээр дамжуулан хэрхэн орчин тойронтойгоо саадгүй харилцаж, удирддаг талаар бүхэл зууны турш, эрдэмтэд, философдын судлаад ч шийдлийг нь олохгүй байсан судалгаанд цэг тавьж, нээлт хийж асуудлыг шийдсэнд туйлын баяртай байна гэжээ.
1971 онд эрдэмтэн О’Киф хархыг тусгай нөхцөлд байлгаж үргэлж идэвхитэй ажиллаж байдаг хархны тархин дахь цагаан бодисын бөөгнөрөл буюу hippocampi дахь мэдрэлийн эсүүдийг ялгаж, судалж эхэлсэн байна. Судалгааны явцад хархны тархин дахь мэдрэлийн эсүүд дунд хүрээлэн байгаа орчин, эргэн тойрныг тэр чигт нь зураглан буулгаж байдаг “байршлын эс” гэж байдгийг нээсэн байна.
Харин 2005 онд О’Кифтэй хамтран ажилладаг байсан эрдэмтэд Мэй Брит Мозер, Эдвард Мозер нар тархины удирдах системийн чухал хэсгүүдийн нэг болох мэдрэлийн хоёр дахь хэлбэрийн эс буюу харханд орон зайн баримжаа, уялдаа холбоог дамжуулж байдаг “холбоос эс”-ийг олж нарийн тодорхолсон байна.
Туршилтын явцад хархыг лабораторид чөлөөтэй сул явуулж байхад хархны тархин дахь entorhinal cortex-д байрлах дээрх эсүүд нь хархны байршлаас шалтгаалан парралельграм хэлбэрээр өөрчлөгдөж харханд хүрээлэн байгаа орчны талаар мэдээлэл өгч байсан байна. Дээрх хоёр туршилтын үр дүнг харьцуулан судалгааны баг “байршлын” болон “холбоос эс”-ийн тусламжтайгаар хүний тархи хүрээлэн байгаа орчин тойрныхоо байршлыг тогтоон, удирдах боломжтой юм байна хэмээн үзжээ.
Тэдний энэхүү ололт нь хүмүүс бид өдөр бүр биднийг хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харилцан үйлчлэлд ордог талаарх бодит ойлголтыг өгсөн бөгөөд магадгүй тэдний энэ нээлт Алцгеймерын өвчнийг эмчлэх судалгааны багийнханд чухал түлхэц болж өгөхийг ч үгүйсгэхгүй талаар эрдэмтэн Эдвард Мозер онцолсон байна.
Тэд шинийг санаачилсан энэхүү судалгааны бүтээлээрээ шинжлэх ухааны салбарт маш олон шагналуудыг хүртэж байсан бөгөөд үүний нэг нь 2013 онд Колумбын Их Сургуулиас олгодог Луиза Хорвитзын шагнал юм.
Сонирхуулахад тэдний хүртсэн Нобелын шагнал нь сэтгэл судлалын шинжлэх ухааны хувьд анхных нь бөгөөд урьд нь 1978, 2002 онуудад эдийн засгийн салбарт Нобелын шагнал хүртэж байсан Карнеги Меллон их Сургуулийн профессор Херберт Саймон, Принстон их сургуулийн профессор Даниел Канеман нар зөвхөн сэтгэл судлалын ойлголт, ухагдахууныг ашиглаж байсан тохиолдол байдаг.
Also check the dekalb county alabama courthouse
ReplyDelete