Хэрхэн аз жаргалтай болох вэ ?
Хүн бүрийн амьдралын туршлага, итгэл үнэмшил, үзэл бодол нь өөр хэдий ч хүн төрөлхтний зорилго бол аз жаргалтай байх гэсэн ганц л зорилгын дор огтолцдог гэж би бодддог юм. Гэхдээ аз жаргалын тухайд ?
Би таньд өөрт тохиолдож байсан нэгэн түүхээ өгүүлье. Зуны нэгэн дулаахан өдөр ажлынхаа хамт олонтойгоо нэгэн ресторанд оройн хоолонд орохоор болж тэр бүр ярилцаж чаддаггүй гадаад даргатай ярих боломж надад олдлоо. Гэхдээ хүмүүс нь нэг л уйтгартай, дув дуугай дүмийн суух тул би ямар нэгэн зүйл хэлж түрүүлж ам нээлээ. Аз жаргал гэж юу вэ ? Нийтлэг мөртлөө олны сонихрлыг төрүүлэхүйц нэгэн асуулт сэдэж олсон нь энэ юм л даа. Харин үүнд Монголчууд дараах байдлаар хариулдаг: ”Гэр бүлтэйгээ амар тайван элэг бүтэн байх”, ”Өр зээлэнд баригдалгүй сэтгэл хангалуун байх ”, ”Үр хүүхдүүдээ аюулгүй өсгөөд сайн сургуульд оруулна, төгсгөөд……. ”, Харин даргын хариулах ээлж ирэхэд, тэр ”Хүйтэн сайхан пиво ” гэж хэлээд бид нарыг хөнгөн бодолд автуулсан юм.
Бид өөрсдийн аз жаргалыг эцсийн цэгт байгаа мэтээр сэтгэдэг нь хамгийн том алдаа юм. Та магадгүй эцсийн цэг гэж юу болох талаар асуухыг хүсэж байгаа байх .Харин тэр зүйл нь бид өөртөө тэр ажлыг л амжуулчихвал эсвэл сургуулиа төгсөөд дипломоо авчихвал ,гэр бүлтэй л болчихвол аз жаргалтай болчих мэт улигт бодлууд юм. Үнэн бол одоо л өөртөө аз жаргалыг цуглуулж мэдрэхгүй бол үүнээс илүү цаг таньд олдохгүй. Хэрэв үгүй гэж бодож байвал таны хувьд хэзээ вэ ?
Амьдрал бүхэлдээ сорилт, зовлонгоор дүүрэн. Гэхдээ аз жаргалтай байхад ямар ч салаа зам гэж үгүй, гагцхүү аз жаргал бол өөрөө хандлагын асуудал юм. Тиймээс хором мөч бүхнийг эерэгээр харах хандлагатай болсноор бидний үйл ажиллагаа ч эерэг болж эхэлнэ. Ихэнх хүмүүс аз жаргалыг эдэлж хэрэглэдэг бараа, бүтээгдхүүний адилаар өөрийн өмч мэт ойлгодог. Сургуулиа төгсөх, идүүлэл жингээ хаях, ажилд орохоо хүлээх, гэрлэх, ажлын таван өдрийн сунаж унатлаа ажиллахдаа амралтын өдрийг л хүлээх, нэр хүндтэй болох, байрныхаа зээлийг төлж дуусгах, их мөнгөтэй болох зэргээр хязгааргүй хэрэгцээндээ автдаг. Хүний хэрэгцээ хязгааргүй. Хэрэгцээний тухай бодохоо зогсооё. Аз жаргал бол аялал болохоос хүрэх газрын чинь эцсийн зогсоол биш гэж мэргэн үг бий.
Хэрэв та надтай санал нийлэхгүй бол доорх асуултанд хариулна уу?
1-Дэлхийн хамгийн баян чинээлэг 5 хүнийг нэрлэнэ үү
2-Сүүлийн 5 жилийн дэлхийн миссийн нэрийг нэрлэнэ үү
3-Сүүлийн 10 жилийн Нобелийн шагналтнийг нэрлэнэ үү
4-Сүүлийн 10 жилийн Шилдэг Оскарын шагналт жүжигчдийг нэрлэнэ үү
Үүнийг бүрэн тааж чадаагүй биздээ? Мэдээж хэцүү. Хэн ч үүнийг санадаггүй юм.
Харин одоо хариулаарай:
1-Чамд нөлөө үзүүлж амьдралыг чинь өөрчилсөн 1 хүнийг санаарай
2-Чиний амь тулсан үед тусалж байсан 3 найзаа бодоод үзээрэй
3-Хамгийн их онцгой санагдсан цөөн тооны хүмүүсийг нэрлэнэ үү
4-Чиний цагаа хамт өнгөрүүлэх дуртай 5 хүнийг нэрлэнэ үү
Хариулахад илүү амархан байна тийм үү ? Энэ чинь л бидний аз жаргал юм шүү дээ
Л. Алгирмаа
Your post is a gem. Thanks! Also check the half moon town court
ReplyDelete