Унтаж амрах хэрэгтэй ... Үгүй бол ?
Сингапурын Duke-NUS Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд “настай хүмүүс хэдий чинээ бага унтана, төдий чинээ тархины хөгшрөлт хурдан явагддаг” тухай олж мэджээ. Хурдацтай хөгширч буй нийгэмтэй Сингапур улсын хувьд танин мэдэхүйн саатал болох деменция (танин мэдэхүйн тэнэгрэл), нойрны дутагдал зэрэг асуудлын талаар ирээдүйд хийгдэх ажилтай энэхүү судалгаа холбогдож байгаа юм.
Duke-NUS Сургуулиас явуулсан судалгаанд “Сингапурын Тархины хөгшрөлт, ба урт хугацааны судалгааны төв”-с авсан 66 ахмад настан хятад хүмүүсийн мэдээллийг ашиглажээ. Оролцогчид хоёр жил тутамд тархины хэмжээг шалгасан хэсэгчилсэн MRI тархины шинжилгээ болон танин мэдэхүйн үйл ажиллагааг үнэлэх нейропсихологийн үнэлгээ хийлгэжээ. Үүнээс гадна нойрны үргэлжлэх хугацааг асуулгаар бүртгэн авч байжээ. Илүү бага цаг унтсан хүмүүст тархины ховдолын томролт болон танин мэдэхүйн үйл ажиллагааны саатал хурдан явагдаж байсан гэнэ.
“Манай судалгаа бага нойрыг тархины хөгшрөлтийн маркертай холбон үзэж байгаа юм” Док.Жюнь Лоу “Компьютер дээр явуулсан бусад танин мэдэхүйн тест бүхий судалгаанууд нь хангалттай гүйцэтгэл гаргахад насанд хүрсэн хүнд 7 цагийн нойр хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Ирэх жилүүдэд бид зүрх-бодисын солилцоо, тархины эрүүл мэндэд юу сайн болохыг тогтоохыг зорьж байна” Duke-NUS Сургуулийн Конгитив Нейро шинжлэх ухааны Төвийн захирал Майкл Чи
Ц.Цэрэндолгор
Thanks for adding value to the discussion. Also check the elizabeth municipal court nj
ReplyDelete