Хайрын 10 шинж
Хүнд хайртай болсноо хэрхэн мэдэх вэ ? Хэн нэгэнд хайртай болох аливаа нэг зүйлд дурласан үед дор хаяж дараах 10 шинж тэмдэгээр илэрдэг гэж сэтгэл судлаачид үзэж байна:
- Тэр хүний хажууд байхыг хүсэх (бие махбодийн хувьд)
- Тэр хүний талаар бүгдийг мэдэхийг хүсэх: дуртай улирал, гэр бүл, өнөөдрийн сэтгэл санааны байдал г.м. эсвэл тухайн газрын түүх, дурсгалт газрууд г.м
- Түүний /тухайн зүйлийн/ хажууд байхдаа баярлах
- Алдахвий гэж айж, гэмтэж бэртэхэд /муу зүйл тохиолдоход/ нь шаналах
- Ямар ч аргаар хамаагүй түүнийг хамгаална
- Түүний хажууд өөрчлөгдөнө – сэтгэл санаа байдал, өөрийн эрхгүй инээмсэглэж, шинэ, содон зүйл туршиж үзэхийг хүснэ
- Түүнтэй хамт байж, үргэлж хамт цагийг өнгөрөөхийг хүсэх
- Хамгийн сайн сайхныг хүсэх
- Маш их
Хайр бол... сонголт биш, зүүд ч биш, эсвэл хайрын роман ч биш. Энэ бол бидний оршихуйн нэг чухал хэрэгцээ юм. Бид хүмүүстэй, байгальтайгаа байнга харилцаж байхаар бүтээгдсэн. Бид шинэ харилцааг бий болгож, түүнийг асран халамжлах чадвартайгаар төрдөг. Мөн энэ харилцаа руу маш хүчтэй тэмүүлдэг. Энэ нарийн харилцаа биднийг бүтээж, тэжээж, бидэнд аз жаргал, утга учрыг өгдөг.
Хайрлах гэдэг зөвхөн орших бус, дэлхийн ертөнцөд өөрийн үүргээ гүйцэтгэхийг хэлнэ. Хайр бол бэлэг биш, энэ бол хөдөлмөр, заримдаа маш хүнд, биднийг шалгасан шалгуур байдаг. Хэн нэгнийг хайрлана гэдэг тэр хүнийг энхрийлэн халамжилж, түүний төлөө сайн сайхныг хийх ёстой гэсэн үүргээ ухамсарлахыг хэлнэ. Түүний хэрэгцээг өөрийн хэрэгцээ мэт үзэхийг хэлнэ. Ямар нэг газар, оронд дурлана гэдэг түүнийг хайрлан хамгаалж, цэвэр эрүүл байлгаж, өөрийн хэрэгцээ мэт үүнд анхаарал ханлуулахыг хэлнэ. Хайраас үүрэг хариуцлага урган гардаг.
10. Хэн нэгийг хайрлаж эсвэл ямар нэг газар орныг хайрлана гэдэг нь түүний сайн сайхны төлөө ёс зүйн үүрэг хариуцлагаа ухамсарлах юм.
Lee (1973) зургаан төрлийн хүн хайрыг тодорхойлсон байдаг: Эрос, Агапе, Прагма, Сорге, Маниа, Людус.
Эрос болон Агапе хайрыг “гүн” хайр гэж нэрлэж болно. Үүний нэг жишээ нь, эхийн үрээ хайрлах хайрыг юм. Ийм хайранд өссөн хүүхэд мөн л ийм хайраар бусад хүмүүст, хүрээлэн буй орчиндоо ханддаг. Ийм хүүхдүүд байгаль орчинтойгоо маш ойр өсч торнидог.
Гүн хайр зөвхөн эх үрийн хооронд байдаггүй. Та ч гэсэн ийм хайрыг хэн нэгэнд өгч чадна. Хайртай хүнээ байгаагаар нь хүлээн ав, давуу талыг нь урамшуул, хариу хүсэхгүйгээр хайрла
Б. Тунгалаг
Nice post . Also check the lubbock court house
ReplyDelete