Таны амьдралыг өөрчлөх сэтгэл судлалын 10 судалгаа
“Хүмүүс бүхэл долоо хоногийн турш баасан гаригийг хүлээж, бүхэл жилийн турш зуны улирлыг хүлээж, бүхэл амьдралынхаа турш аз жаргалыг хүлээдэг.”
Би сүүлийн үед позитив сэтгэл судлалын талаар унших, судлах их дуртай болоод байгаа. Позитив сэтгэл судлал нь энгийн амьдралыг илүү баялаг болгохыг зорьдог, амьдралын эерэг талуудад илүү анхаарал хандуулдаг түүнчлэн бидний ямар үйлдэл, эрмэлзэл, сэдлүүд илүү сайхан амьдрал руу хөтөлдөг вэ гэдгийг шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан судалдаг сэтгэл судлалын салбар юм.
Дараах 10 судалгааны үр дүн таны аз жаргалыг харах өнцгийг өөрчилнө хэмээн найдаж байна:
- Эд хөрөнгөөс Эрүүл мэнд рүү | Харвард Бизнесийн Сургууль, 2009. Эндээс аз жаргал ба орлогын түвшин хоорондоо хамааралтай нь харагдана. Хүмүүс суурь хэрэгцээгээ хангахад асуудалтай байгаа үедээ (өөрөөр хэлбэл бага орлоготой байгаа үедээ) эд хөрөнгийн аз жаргалд нөлөөлөх нөлөө 100% гэж хэт өндөр үнэлэх хандлагатай байдаг. Гэвч ихэнх “баян” хүмүүс үүнийг няцаадаг шүү дээ.
- Худалдан авалт нь илүү аз жаргалруу хөтөлдөг | Сан Франциско Мужийн Их Сургууль, 2009. Эд хөрөнгө худалдаж авах тухай биш, зүгээр л киноны тасалбар худалдан авах, оройн хоол гадуур идэх зэрэг нь материаллаг эд хөрөнгө худалдаж авахаас илүү аз жаргалтай санагддагийг харуулжээ. Ингэснээр илүү өндөр түвшний хэрэгцээ буюу хүмүүстэй холбогдох, амьд байгаагаа мэдрэх зэрэг хэрэгцээг хангадаг байна.
- Талархлын шинжлэх ухаан | Пенсилванийн Их Сургууль, 2005. Аз жаргалтай амьдрахад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг нь бусдад хэр их талархал илэрхийлж байгаагаар хэмжигдэнэ гэнэ. Баярлалаа гэдэг ганцхан үгийг өдөрт гуравхан удаа чин сэтгэлээсээ хэлэхэд хүний төлөв байдалд маш илэрхий эерэг өөрчлөлт гарч байсныг харуулжээ.
- Итгэл, Ёс зүй болон Окситоцин | Клармонтийн Их Сургууль, 2011. Судалгааны үр дүнгээр сэтгэл судлаачид окситоцины (хайр дурлалын үед ялгардаг гормон) хэмжээ ихсэхэд хүний итгэл найдвар, эмпати, ёс суртахууны хэм хэмжээ нь нэмэгддэг гэжээ. Тэврэлт, найрсаг мэндчилгээ, инээмсэглэл, халуун дулаан орчин бүрдүүлэх зэрэг энгийн харилцааны хэлбэрүүдээр окситоцины хэмжээгээ нэмэгдүүлж аз жаргалтай болох боломжтой юм.
- Илүү сайхан өдрийн төлөө инээмсэглэ | Мичиган Мужийн Их Сургууль, 2011. Сайн сайхан зүйл бодож инээх нь таны төлөв байдлыг шууд л сайжруулна. Яг одоо аз жаргалтай мөчүүдээ дурсан инээмсэглээрэй.
- Аз жаргалын тархалт | Калифорнийн Их Сургууль, 2008. Энэхүү судалгааны үр дүнгээр, аз жаргалтай хүмүүсээр хүрээлүүлдэг хүмүүс ирээдүйд илүү их аз жаргалтай болох хандлагатай байдаг. Тиймээс таны эргэн тойронд байдаг хүмүүс аз жаргалтай байх эсэхэд тань тун их нөлөөлдөг байх нь.
- Сайхан сэтгэл үнэлэгддэг | Британи Колумбын Их Сургууль, 2012. Энэхүү судалгааг дунд сургуулийн сурагчдын дунд явуулжээ. Ингээд, бусдад илүү эелдэг ханддаг сурагчид хамт олон дундаа нилээд өндрөөр үнэлэгддэг гэсэн үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, бусдад найрсаг хандах нь эргээд тэдгээр хүмүүсээс өндөр үнэлгээ авдаг байна.
- Ажлын өдрүүдээр дасгал хийдэг хүмүүс илүү аз жаргалтай байдаг | Бристолын Их Сургууль, 2008. Дасгал хийсний дараа хүний төлөв байдал огцом сайжирдаг. Түүнчлэн, ажлын өдрүүдээр дасгал хийдэг хүмүүс илүү үр дүнтэй ажилладаг бөгөөд стрессээ удирдах чадвартай байдаг байна.
- Сайн дурын ажил хийх нь нийгмийн эрүүл мэндийн оролцоо юу? | Экситерийн Их Сургууль, Анагаахын Сургууль. 2013. Үр дүнгээр, сайн дурын ажил хийх сэтгэцийн эрүүл мэндэд тустай, тэр ч бүү хэл сэтгэцийн эмгэгээс эдгэрэхэд тусладаг байна. Бусдад цаг заваа зарцуулсны хариуд зөвхөн хүний ерөнхий төлөв байдал сайжрах, амьдралаас авах таашаал нэмэгдэхээс гадна депрессийн түвшинг бууруулдаг мөн эрт нас барах эрсдлийг багасгахад нөлөөлдөг гэж үзжээ.
- Бусдад мөнгө зарцуулах нь аз жаргалыг нэмэгдүүлдэг | Калифорнийн Их Сургууль, 2008. Энэхүү судалгаагаар хүмүүс мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь хэр их мөнгө олдогтой адил чухал гэдэг санааг дэвшүүлж. Ялангуяа, өөрийн орлогоос ч илүү их хэмжээний мөнгийг бусдад зарцуулах нь маш их аз жаргалыг авчирдаг байна. Тиймээс алив, өгөөмөр байцгаая, бусдад туслацгаая. Та дараа нь талархах болно.
Эх сурвалж: www.becomingminimalist.com
Bayrlalaa mash ih heregtei medeelel bn...
ReplyDeleteЭнэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан.
ReplyDeleteТиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.
тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com