Ямар хөгжим сонсдогоо хэлвэл хэн бэ гэдгийг чинь хэлж өгье

Английн эрдэмтэд оюун ухааны коэффициент-IQ тухайн хүн ямар хөгжим сонсдогоос шууд хамаардаг гэсэн шуугиан тарьсан судалгааг хийжээ.

Эдгээр эрдэмтэд туршилтанд оролцогсодтой олон төрлийн асуулт тестүүдийг явуулжээ. Гол санаа нь ямар төрлийн хөгжим оюун ухааны чадварт сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг тодорхойлох юм. Оюун ухааны чадамжийг бууруулдаг хөгжимд өнөөгийн залуусын дунд хамгийн өргөн тархацтай хөгжмийн чиглэлүүдийг багтаажээ.

Оюун ухааны коэффициентийг тодорхойлоход хамгийн бага үзүүлэлттэй гарсан хүмүүс бол Hip-Hop ба R'n'B хөгжим сонирхогчид байв. Шалгуурт сонгодог IQ-ийн тестүүд болон ЕБС-ийн суурь мэдлэгийн материал орсон байна. Арай өндөр үзүүлэлттэй нь сонгодог болон симфони хөгжим сонсогчид байв. Харин эцэг эхчүүдийн гайхшралыг төрүүлсэн зүйл бол хамгийн өндөр оюун ухааны үзүүлэлттэйд хүнд хөгжим, рок сонирхогчид орсон явдал юм. 


Британийн эрдэмтэд дэлхийн олон орны 36 мянган хүмүүсийг судалгаанд оролцуулан хөгжмийн сонирхол болон хувь хүний зан чанар хоорондоо холбоотойг баталсан байна. Судалгааг Единбургийн Хэриот-Уотт их сургуулийн Практик сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч профессор Адриан Норт удирдан явуулжээ. Судалгааны үр дүнд сонгодог хөгжим сонирхогчид бол сул дорой, ичимтгий, харин хүнд металл сонирхогчид-сайхан сэтгэлтэй, биеэ даасан хүмүүс гэж бичжээ.

Хамгийн санаанд оромгүй дүгнэлт бол  сонгодог хөгжим болон хүнд металл сонирхогчид нь ижил төрлийн хүмүүс гэнэ. Профессорын яриагаар аль аль талын хүмүүс нь бүтээлч, биеэ даасан, мөн нийтэч бус хүмүүс байдаг байна. "Нийгэмд хүнд рок сонирхогчид бол сэтгэл гутралтай, амиа хорлолоход бараг л бэлэн, нийгэмд аюултай хүмүүс гэсэн тогтсон хандлага байдаг. Гэвч эдгээр хүмүүс үнэн хэрэгтээ ямар ч гэм зэмгүй хүмүүс ба нарийн мэдрэмжтэй хүмүүс байдаг байна" гэжээ.


Судалгаанд 104 төрлийн хөгжим сонирхдог 36 мянган хүн оролцжээ. Тэдгээрээс:

* BLUES - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, нийтэч, зөөлөн, тайван.
* JAZZ -Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, нийтэч, зөөлөн.
* RAP -Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр , нийтэч.
* OPERA - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, зөөлөн.
* COUNTRY AND WESTERN - Ажилсаг, нийтэч. 
* REGGAE -Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч , хөдөлмөрч бус, нийтэч, зөөлөн, тайван. 
* DANCE - Бүтээлч, нийтэч. 
* INDIE -Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур, бүтээлч, хөдөлмөрч бус, тайван бус. 
* BOLLYWOOD (Энэтхэг Hollywood) - Бүтээлч, нийтэч, тайван бус. 
* ROCK/HEAVY METAL -Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур, бүтээлч , хөдөлмөрч бус, нийтэч бус, зөөлөн, тайван.
* CHART POP -Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр , бүтээлч бус, хөдөлмөрч, нийтэч, зөөлөн, тайван.
* SOUL -Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр , бүтээлч, нийтэч, зөөлөн, тайван.

         Эх сурвалж: http://asaratov.livejournal.com/2150670.html

Р.Мөнхжин