Аутизмтай хүмүүсийн уран бүтээлүүд


Хэдийгээр аутизм нь хөгжлийн бэрхшээлтэй өвчний тоонд ордог ч профессор эмэгтэй, төгөлдөр хуурч зэрэг гоц авъяастай хүмүүсийн тухай бид цөөнгүй удаа сонссон, мөн янз бүрийн баримтат болон уран сайхны кинонд аутизмтай хүмүүсийг нэг л хачин этгээд, нийгмээс тусгаарлагдсан мөртлөө онцгой нэгнээр дүрсэлдэг. Харин саяхан аутизмтай хүмүүсийн урлагийн бүтээлийг эмхэтгэсэн ном гарчээ. 2000 оноос хойш аутистик хүмүүстэй ажиллаж буй Жилл Мюлин (Jill Mullin), мөн нэрт др профессор Темпл Грандин (Temple Grandin) нар эл бүтээлийг аутистик хүмүүсийн өөрийн эрхгүй сэтгэл татам уран бүтээлүүдийг толилуулахдаа зураг болгоны хажууд аутизмын ойлголт, тухайн зурганд тайлбар хийжээ.


Уран бүтээлч Кай Айтч хожим 51 настайдаа аутизмын өвчинтэй хэмээн оношилогджээ. Судлаач Мюллиний бичсэнээр аутистик хүмүүс олон төрлийн хээ, дүрсүүдийг нэгтгэн түүгээр дахин шинэ хэв маягийг бүтээдэг бүтээлч шинжтэй гэжээ. 


Уран бүтээлч Элени Майклын 1995 оны "Dancing with dog" бүтээл


Доктор, Профессор Тепле Грандины багадаа зурсан уран бүтээл

Грегори Блайксток: The ball


Дэвид Борф: The Ball - Тэрбээр 10 настайдаа энэ бүтээлээ туурвижээ


Кевин Хоссейни: New York at Night


Эрик Чэн: Mirror Mind (1)


Эрик Чэн: Mirror Mind (2)


Эрик Чэн: Mirror Mind (3)


Эрик Чэн: Mirror Mind (4)


Эмили Виллиамс: They Take away your Razors, Your shoelaces, and Your Belt


Вилл Кернер: Pals - Тэрбээр 12 настайдаа эл бүтээлээ зуржээ


Дараах линкээр эл бүтээлийг онлайнаар худалдан авч болно 


Л. Энхтүшиг