Амиа хорлолт нас баралтын гол шалтгаан болжээ


Энэ 7 хоногийн пүрэв гаригт (2014.09.03) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 15-29 насны залуу үеийхний үхлийн хоёр дахь гол шалтгаан нь амиа хорлолт болсон гэв. Хүмүүсийн мэддэггүй эл тоо бүр санаанд оромгүй аж. Жил бүрийн 9-р сарын 3-нд амиа хорлолтоос сэргийлэх энэ өдөрт зориулж бичдэг ДЭМБ-ийн илтгэл, тайланд жил бүр дэлхийд 800,000 хүн амиа хорлодог, энэ нь 40 секунд тутамд нэг хүн амиа хорлохтой тэнцэнэ гэжээ. НҮБ-ын тэмдэглэснээр нийт амиа хорлолтын 75% нь ядуу буурай, хөгжиж буй орны иргэдэд тохиолддог байна. Мөн дэлхийн улс орнуудын амиа хорлолт ба насны ялгаа харилцан адилгүй байна. Зарим оронд 70 ба түүнээс дээш насны хүмүүсийн амиа хорлолт ихэнхи хувийг эзэлж байхад бусад оронд зөвхөн залуус амиа хорлож буй. ДЭМБ-аас 2013-2020 он хүртэл хэрэгжүүлэх Сэтгэцийн Эрүүл Мэндийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн нийт амиа хорлолтыг 10%-аар бууруулах зорилт тавина ажиллаж байгаа юм.


Амиа хорлох сэдэлтэй хүмүүсийн шинж тэмдэг:

  • амиа хорлолтын тухай ярих
  • хооллох, унтах хэв маяг өөрчлөгдөх, шөнө унтахаа болих
  • зан ааш эрс өөрчлөгдөх, сэтгэлээр унах, зожиг болох, хулчгар байх
  • найз нөхөд нийгмийн үйл ажиллагаанаас зугтах, сураггүй алга болох
  • сургуульдаа сонирхолгүй болж, ажил хоббигоо орхих
  • ямар нэг байдлаар амиа хорлох оролдлого хийх
  • хэзээ ч сонирхож байгаагүй хэрэгцээгүй зүйлстээ анхаарал хандуулах
  • дадал зуршилаа хаях
  • гадаад үзэмжиндээ анхаарахаа болих
  • архи мансууруулах бодис хэрэглэж эхлэх
  • ирээдүйдээ итгэлгүй болох

Социологич Дюркгейийн дүгнэлтүүд:

  • Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс их байдаг
  • Ганц бие хүмүүс гэрлэсэн хүмүүсээс илүү их амиа хорлодог
  • Хүүхэдгүй хүмүүсийн амиа хорлолт хүүхэдтэй хүмүүсээс их байдаг
  • Цэргүүдийн амиа хорлолт энгийн хүмүүсээс их байдаг
  • Дайн байлдаангүй үеийн амиа хорлолт дайны үеэс их байдаг
  • Скандинавийн орнуудад амиа хорлолт их байдаг
  • Өндөр боловсролтой хүн амиа хорлох хандлагатай байдаг

1951 онд ДЭМБ-аас улс орнуудад 100,000 хүн тутамд амиа хорлох магадлалтай хүмүүсийн дундаж тоог гаргахад. Үүнд:

1. Дани 35
2. Швейцарь 33
3. Финланд 23
4. Швед 19
5. Америк 15
8. Англи 13

Харин 2006-2014 он, сүүлийн 8-10 жилийн хугацаанд дараах байдлаар өөрчлөгдсөн байна:

1. Грийнлэнд 83
2. Литв 31
3. Өмнөд Солонгос 28
4. Гайана 26
5. Казакстан 25
8. Япон 21


    Л. Энхтүшиг