Витамин Д ба Марталтын өвчин
АНУ-ын Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс витамин Д болон алцгеймерийн (марталтын) өвчин хоорондын хамаарлын талаар алцгеймер болон сэтгэцийн бусад төрлийн олдмол хомсдолын өвчингүй 73 орчим насны, 1658 хүн хамарсан томоохон судалгааг хийжээ. Энэхүү судалгаа 5 жилийн турш үргэлжилж судалгааг эхлэхээс өмнө судалгаанд оролцогчдын цусан дахь Витамин Д-н хэмжээг хэмжиж үзсэн байна. Харин энэ сард гарсан судалгааны дүнгээс үзэхэд дээрх оролцогчдоос 171 хүнд ямар нэг байдлаар сэтгэцийн олдмол өвчний шинж тэмдэгүүд илэрсэн ба тус хүмүүсийн цусан дахь витамин Д-н хэмжээг судалгаанд оролцохоос өмнө үеийнхтэй харьцуулахад өмнөх хэмжээнээс хамаагүй бага хэмжээтэй байсан байна.
Хүмүүсийн насжилт, боловсрол, хүйс, биеийн жингийн хэмжээ, архи тамхины хэрэглээ, цусан дахь сахарын хэмжээ, цусны даралт зэрэг сэтгэцийн өвчнийг үүсгэгч хүчин зүйлүүдийг давхар хянаж байсан байна.
Судалгаанд оролцогсдын нэг литр цусан дахь витамин Д-н хэмжээ 25-50н наномоль байхад алцгеймер тусах магадлал 53%-иар нэмэгдэж, мөн нийт сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүсийн 30%-д нь алцгеймер болон бусад төрлийн сэтгэцийн олдмол өвчний хам шинж илэрчээ.
Уг судалгааг удирдсан Эксетер их сургуулийн профессор багш Лэйн Ланг судалгааны үр дүнгийн талаар “ Сэтгэцийн олдмол өвчнүүд тэр дундаа алцгеймрийн өвчин ихэвчлэн настай хүмүүст зонхилон тохиолддог учраас дийлэнх хүмүүс энэ өвчний шалтгааныг зөвхөн насжилттай холбон тайлбарласаар ирсэн. Гэхдээ бид явуулсан судалгаандаа өвчин үүсгэгч бусад хүчин зүйлсийн хэвийн үйл ажиллагааг хянаж байсан. Хүний цусан дахь витамин Д-н хэмжээ буурснаар тархины хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж эхэлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Тийм ч учраас өндөр настай хүмүүсийг аль болох агаар салхинд байлгаж, загас, үр тариа, өндөг, элэг зэрэг Д витамин агуулагддаг хоол хүнсийг ихээр хэрэглэх хэрэгтэй. ”
Л. Сарангэрэл
I'm thankful for the knowledge you impart. Thank you! Also check the tooele district court
ReplyDelete