Хэзээ "тийм", хэзээ "үгүй" гэж хэлэх вэ?



Амжилттай байхын тулд “ҮГҮЙ”, харин аз жаргалтай байхын тулд “ТИЙМ” гэж хэлэх хэрэгтэй. Eric Barker – н үзэж буйгаар амжилтанд хүрсэн хүмүүс “үгүй” гэдэг үгийг маш их хэрэглэдэг. Өндөр түвшинд ажиллаж, амжилт олохын тулд тэд тодорхой зүйлд л гол анхаарлаа төвлөрүүлдэг. Харин аз жаргалтай байдаг хүмүүс сонирхолтой, шинэ туршлага болохуйц янз бүрийн боломжуудад нээлттэй ханддаг. Тэд илүү өөрийн дураар амьдарч, илүү олон хүмүүстэй харилцдаг.

Хүрэх ёстой зорилго тань тодорхой үед зарим зүйлд “Үгүй” гэж хэлэх нь чухал гэдэгтэй бүгд санал нийлэх байх. “Тийм” гэж хэлэх нь илүү их эрх чөлөө, аз жаргалыг авчирдаг. Гэхдээ үүнд бас учир бий. Амжилттай, аз жаргалтай байдаг хүмүүс аливаа зүйлд шууд “Тийм” эсвэл “Үгүй” гэж хэлдэггүй. Үүний оронд тэд сайн тодорхойлсон шалгуур дээр үндэслэн “тийм” эсвэл “үгүй” гэсэн шийдвэр гаргадаг. 

Энэ шалгуурыг олон хүн туршиж үзсэн бөгөөд маш үр дүнтэй байсныг онцлон хэлье. Энэ шалгуурыг “Тийм” тестийн GPS гэж нэрлэдэг. GPS гэж юу болохыг бараг хүн бүр мэддэг байх. Таны хүрэх замыг зааж өгдөг хиймэл дагуулд суурилсэн систем юм. Хэрэв та хэрэгтэй зүйлдээ тийм, бусад зүйлсд үгүй гэж хэлэх гэж байгаа бол доорх гурван асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй: 

GБи цагийг зугаатай өнгөрүүлж чадах уу? Good time
PАшигтай, хэрэгтэй хүмүүс очих уу? People
SМиний чадварыг хөгжүүлэх үү? Skills 

Зугаатай цаг /Good Time/: Аз жаргалтай хүмүүс “тийм” гэж их хэлдэг ч бүх зүйлийг зөвшөөрдөггүй. Тэдэнд харилцаа, инээд, баяр баясал авчрах зүйлсд л тийм гэж хэлдэг. Урьд өмнө нь байгаагүй, тэднийг хөгжүүлэхүйц зүйлсд тийм гэдэг. Танд урилга, хүсэлт ирэхэд GPS тестийн эхний асуултыг асуугаад үз. Энэ арга хэмжээ хөгжилтэй,  эрч хүч авчрах уу? Танд юу таалагддаг гэдгийг тодорхойлж, асуултанд хариул.



Үнэ цэнэтэй хүмүүс /People of Value/: Амжилтанд хүрсэн хүмүүс маш хүчтэй холбоо харилцаатай байдаг. Янз бүрийн салбарын, ашиг тус өгөхүйц хүмүүстэй холбож өгөх үйл ажиллагаанд оролцоно гэдэг маш сайхан санаа. Гэхдээ хэрэв та дандаа "нэг төрлийн" хүмүүст л тийм гэж хэлээд байвал энэ харилцаа үнэ цэнэ авчрахгүй. Чухал зорилгууддаа хүрэхэд тань саад болох учир анхаарлаа өөр чиглэлд шилжүүлж таны танилын хүрээг тэлэх хүмүүс рүү хандаарай. Ямар зүйлд тийм гэж хэлж байна вэ гэдгийг өөрөөсөө асуу. Та хүсч байгаа болохоор уу? Эсвэл тэр бүлэг хүмүүс танаас хүлээлт үүсгэсэн болохоор уу?

Чадвараа хөгжүүлэх /Skills Developed/: Амжилттай яваа хүмүүс тэднийг хөгжүүлэх, чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах шинэ зүйлсийг сурах маш их эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ суралцах бүх боломжинд тийм гэж хэлэх нь цагаа үр бүтээмжтэйгээр зарцуулж буй хэрэг биш гэдгийг мэддэг.

Хэрэв GPS тестийн асуултуудад өгсөн хариулт эерэг байвал “Тийм” гэж хэлэх хэрэгтэй бөгөөд үүнийг хийснээр таны аз жаргал, амжилтын түвшин ихэснэ. Хэрэв хоёр, эсвэл гурван хариулт тань сөрөг бол аятайханаар “үгүй” гэж хэлэх ёстой.  

Өөр нэг харгалзан үзэх зүйл бол танд хангалттай эрч хүч байгаа юу? Шатахуунаа дуусахаас өмнө их зүйлийг зөвшөөрч болно. Хэдий GPS тестийн хариулт эерэг байсан ч өөрийн бие, сэтгэлийн байдлаа харгалзах хэрэгтэй.

Гэхдээ зарим үед шатахуун дууссан уу үгүй юу гэдгийг үл харгалзан GPS тестийн үр дүн маш хүчтэй учир ямар ч тохиолдолд тийм гэж хэлэх үе бас байдаг.

Ямар нэг боломж таны өмнө гарч ирэхэд таны санаа хоёрдоод байвал GPS тестээр асуудлыг хэлэлц. Хэзээ “тийм”, хэзээ “үгүй” гэж хэлэх вэ гэдэг чадварыг эзэмшсэнээр ТА аз жаргалтай ч, амжилттай ч байж чадна.

Б. Тунгалаг