ССҮТ-ийн эрдэм шинжилгээний хурал - 2014

Орчин цагт тулгамдаж буй нийгэм – сэтгэл зүйн асуудлын талаарх судалгааны ажлыг дэмжих, онол болон практик мэдлэгийг бодитоор хэрэгжүүлэх, харилцан суралцах зорилго бүхий Сэтгэл Судлаын Үндэсний төвөөс дөрөв дэхь жилдээ  зохион байгуулж буй  “Сэтгэл Судлаач Оюутнуудын Эрдэм Шинжилгээний Бага Хурал - 2014” амжилттай болж өнгөрлөө. Сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохиогдож буй уг бага хуралд нийт 16 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд үүнээс нэгдүгээр байранд ХИС-ийн сэтгэл судлалын IV-р ангийн судлаач оюутан М.Ариунмөнх “Улаанбаатар хотын оюутан сурагчдын сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг  Мангалын тестээр шалгах нь ” сэдвээр, хоёрдугаар байранд ХИС-ийн сэтгэл судлалын IV-р ангийн судлаач оюутан Я.Отгонжаргал “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлох нь”сэдвээр, гуравдугаар байранд ЭОДС-ийн сэтгэл судлалын III-р ангийн судлаач оюутан н.Хубилай “Бага насны хүүхдэд зориулсан ном, сурах бичиг нь хүүхдийн зан үйлд нөлөөлөх сөрөг нөлөөллийг сэтгэл зүйн талаас анализ хийх нь сэдвээр ”, тусгай байранд ХСИС-ийн судлаач оюутан н.Бэлгүтэй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тогтоох нь ”сэдвээр тус тус эзэлсэн бөгөөд илтгэгч судлаач оюутануудын сэдвийн хүрээ, судалгааны чанар өмнөх жилүүдийнхээс ахисан байгааг шүүгчид цохон тэмдэглэж байв.
Д. Лхамсүрэн