З. Фрейдийн шилмэл бүтээлүүдийн тухай

1. Studies on Hysteria (Истери өвчний судалгаа) 1895 он. Блогийн өмнөх нийтлүүдэд Анна О хэмээх бүсгүйн талаар цөөнгүй удаа дурьдсан байгаа. З. Фрейд ба түүний мэргэжил нэгт найз Ж. Брейр нар хамтын бүтээлдээ Анна О хэмээх бүсгүйн кейсийг толилуулсан бөгөөд ерөнхийдөө сэтгэцийн өвчнийг эмчлэх психоанализ аргыг танилцуулжээ.
.jpg)
3. The psychopathology of Everyday life (Өдөр тутмын амьдралд тохиох сэтгэцийн алдаа) 1901 он. Түрүү жил нь борлогдохгүй шахам байсан Зүүдний Тайлал номоос нэг жилийн дараа энэ номыг бичиж дуусгажээ. Энэ бүтээлүүдийг 20, 21 - р зууны шилдэг бүтээл болох байсныг тухайн үеийн хүмүүс сайтар ухаараагүй л байж. Энэ номонд тэрээр сэтгэцийн эмгэг гэхээсээ илүү таньдаг хүнийхээ нэрийг мартах, бусдын нэрийг эсвэл аливаа обьектын нэрийг буруу хэлэх, алдаатай ярих, гэнэт мартах гэх мэт өдөр тутмын амьдралд тохиох алдааг мэдрэлийн ядаргаа, ухамсаргүй зэрэг ойлголтуудтай холбон тайлбарласан байдаг. Фрейдийн нэр томъёо өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байгаа хэмээн дээр дурьдсан шиг эдгээр алдаатай үзэгдлийг Freudian slip (Фрейдийн хэл өөрөөр хэлбэл хэллэг) гэж тогтсон яриа сэтгэл судлаачдын дунд байдаг билээ.

5. Jokes and Their relation to the Unconscious (Хошигнол ба ухамсаргүй дэх түүний оролцоо) 1905 он. Хүмүүс хоорондоо хэрхэн хошигнож, тэдгээр нь ямар учир шалтгаантай вэ гэдгийг З. Фрейд ажиглажээ. Түүний зохиосон хошигнолын талаар онол нь ерөнхийдөө ид, эго, суперэго зармчуудтай нягт холбоотой. Түүний тайлбарласнаар ИД-ийн түлхэцийг суперэго төөрүүлэн хошигнол болгон илэрхийлдэг ажээ. Иймд аливаа хошигнол цаанаа НО-той гэдэг нь зүгээр нэг яриа биш байх.
6. Totem and Taboo (Онгон шүтээн ба хорио цээр) 1913 он. Хүн төрөлхтөн яагаад амьтан, бэлгэдэлт дүрс хийгээд төрөл бүрийн зүйлсийг шүтэхийн зэрэгцээ шүтэж буй амьтнаа юуны учир агнахыг цээрлэдэг юм бэ, яагаад Монголчууд овоо тахьдаг вэ гэх мэт асуудлуудыг хөндөж шашин, антропологи (хүн судлал), археологи, сэтгэл судлал зэрэг салбаруудын хүрээнд бичсэн сонирхолтой бүтээл юм.
7. On Narcissism (Нарциссизм) 1914 он. Номын нэрийг шууд орчуулбаас "Өөрийгөө шүтэх, хувиа хичээх" зэрэг ойлголтууд бууна. Тэрээр энэ бүтээлдээ анх удаагаа өөрийгөө шүтэх онолыг гарган ирж үүнийгээ хүний амьд үлдэх төрөлх инстинкийн цаана нуугдаж байдаг мөртлөө сэтгэцийн энгийн нэгэн бүрдэл хэсэг гэж тайлбарлажээ.

9. Beyond the Pleasure Principle (Таашаалын зарчмын цаана) 1920 он. Тэрээр инстинк (зөн билэг) - ийн талаар илүү гүнзгий судалснаа энэ номонд бичжээ. Өмнө нь либидо буюу бэлгийн амьдралын энергийн тухай ердөө нэг төрлийн зөн билгийн ойлголт байсан бол энэ бүтээлдээ либидог амьдралын энерги, харин үхлийн зөн билгийг "танатос" гэж нэрлээд амьдрал ба үхлийн зөн билгийн ойлголтыг шинээр гаргаж ирсэн.


12. Moses and Monotheism (Орчуулгагүй) 1939 он. Фрейд 1939 онд нас барахаасаа өмнө амьдралынхаа сүүлийн бүтээлийн ийн бичжээ. Монотейзм гэдэг нь ганц бурхныг шүтэх үзлийг хэлэх бөгөөд өөрийн онолын дагуу түүхийн өнгөрсөн хугацаанд еврейчүүдэд юу тохиолдсон, эртний Египт ба Мосесийн нэр ямар холбоотой вэ, шашны мөн чанар юунд оршиж буйг шалгаж, таамаглал дэвшүүлжээ.
Жич: З. Фрейд австрын еврей хүн байсан учир түүний бүх бүтээлүүд анх герман хэл дээр бичигдэж байсныг анхаарна уу. Мөн линктэй холбосон хэсгүүд илүү дэлгэрэнгүй мэдээлэл рүү хөтлөх болно.
Л. Энхтүшиг
0 comments: