Пол Экман /Paul Ekman/
Пол Экман (Paul Ekman) бол мэдрэмж, нүүрний хувирал, биеийн хэл зэрэг сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн сэдэвт хамаарах сэтгэл хөдлөлийн талаар дагнасан судалгаа хийдэг эрдэмтэн юм. Аливаа сэтгэл судлалын сурах бичиг, холбогдох шинжлэх ухааны хэвлэл, сэтгүүлүүдэд "Сэтгэл Хөдлөл", "Нүүрний Хувирал" - ын талаар дурьдагдаж байвал мэдээж түүнтэй холбоотой, түүний удирдан явуулсан туршилт судалгаанууд байх нь олон.
Пол Экман Нью Жерсейд төрж өссөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа түүний гэр бүл баруун Вашингтон руу нүүж, дараа нь Орегон, эцэст нь өмнөд Калифорнид очсон юм. Тэрээр ердөө 15 настайдаа Чикакогийн их сургуульд элсэн суралцсан бөгөөд тэндээ Фрейдийн бүтээл, онол ба бусад сэтгэл заслын чиглэлээр сонирхон судалж байв. Дараа нь Нью-Йоркын Аделфи их сургуулиас докторын зэрэг хүртсэн юм.
Үүний дараа тэрээр Калифорни, Сан Франциско (UCSF) их сургуульд ажлаа эхлүүлэн шууд бус зан байдал ба нүүрний "илэрхийлэл"-ийн талаар судалгаагаа эхлүүлсэн юм. Экман ийнхүү нүүрний хувирал - сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөл - нүүрний хувирал гэсэн судалгааны ажилдаа эргэж буцалтгүй орсоноор өдгөө түүний явуулсан судалгаа, туршилтууд сэтгэд судлаачдын хэрэглээ болон үлджээ.
Пол Экман 1972 онд UCSF их сургуульдаа сэтгэл судлалын профессор болж, 2004 онд тэтгэвэртээ гарах хүртлээ тэндээ ажиллаж байв.
Монгол хэл дээр түүний ном бүтээлүүд олноор орчуулагдсан байдаг. Танд ч гэсэн түүний судалгааны ажлуудтай танилцах боломж бий.
Л.Энхтүшиг
0 comments: