Амьралын хурдацтай хэмнэл юунд хүргэх вэ?
Үнэн хэрэгтээ бид олон ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэхээр оролдвол алийг нь ч амжилттай дуусгаж чадахгүй салан баавгайн үлгэр болно. Бидний тархины мэдрэлийн эсүүд нэгэн зэрэг дохио дамжуулж чадахгүй. Амьдралыг дөтлөх оролдлого нь удаан хугацааны турш биднийг зовоож, амьдралын хурдацтай хэмнэл жин нэмэхэд хүргэж, улмаар архаг өвчний суурь болдог. Эцэг эхчүүдийн амьдралын энэхүү яаравчилсан хэмнэл нь хүүхдүүдийг далайн түрлэг лугаа нөмрөн, гарцгүй байдалд оруулж, тэдний хооллолтын зуршил алдагдахад хүргэж, улмаар таргалах шалтгаан болж байдаг бөгөөд сэтгэл зүйн хувьд ч хүүхдийн анхаарал төвлөрөхгүй байх нөхцлийг бий болгодог.
Иймээс зүг чиггүй хурдлах утгагүй уралдааныг зогсоох хэрэгтэй!
Амьдралын хурдан хэмнэлийг сааруулж, хэрхэн хооллох талаар бодож үзэх, зөв хооллож сурахад тань туслах хэдэн зөвлөмж өгье.
Зөвлөмж 1. Бүх юм таны хүсэл тэмүүллээс хамааралтай!
Зөвлөмж 1. Бүх юм таны хүсэл тэмүүллээс хамааралтай!
Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх нь зөвхөн идэж буй хоолны нэр төрлийг өөрчлөх төдийгүй бодол санаагаа өөрчлөхөөс шалтгаална. Хэрэглэж буй хоол, хооллож буй хэв маягаа эргэцүүлэн бодохгүйгээр хоолны дэглэм сахивал эхэн үедээ таны бие гадаад үйлчлэлийн нөлөөнд орж тодорхой үр дүнд хүрч жин хасах боловч хэсэг хугацааны дараа таны далд ухамсар өмнөх амьдралын чинь хэв маяг голдрил руу аажмаар чирч, та хуучин жиндээ хүрсэн байх болно. Амьдралын хэмнэлийн хурдыг сааруулах хамгийн эхний алхам бол санаа бодлоо тогтвортой байлгаж хянах юм. Гэтэл бид өөрсдийн бодол санаагаа хянахад цаг зарцуулдаг билүү? Хянахгүй бол бодол санаандаа бүрмөсөн автдаг, тиймээс болгоомжлох хэрэгтэй.

Зөвлөмж 2. Анзаараагүй зүйлсээ олж харахыг хичээ!

Зөвлөмж 3 .Амжилтын төлөө төлөвлө!
Хүмүүс яаруу сандруу хооллох нь тухайн өдөрт юу хийхээ урьдчилан төлөвлөөгүйгээс ихэвчлэн шалтгаалдаг. Тэгээд автомашиныхаа хянах самбарыг зочны өрөөний зоогийн ширээ болгон хэрэглэдэг. Амьдралын хурдацтай хэмнэлээр замнахаас сэргийлэх хамгийн шилдэг аргуудын нэг нь урьдчилан төлөвлөх уламжлалт арга юм. Хэрэв та амралтын өдөр хэдхэн цаг зарцуулж дараа долоо хоногийн хүнсээ цуглуулж, хийхээр төлөвлөсөн хоолныхоо орцыг бэлтгэж чадвал түргэн хоолны газраар үйлчлүүлэх нь багасна. Хүнсний дэлгүүр явахаасаа өмнө юу худалдаж авахаа сайтар бодож, жагсаалт гаргасан байх хэрэгтэй. Дэлгүүрт орсны дараа гүнзгий амьсгаа аван өөрийгөө төвлөрүүлж, жагсаалтаа гаргаж ирээд эрүүл хүнстэй хэсэг рүү алхаарай. Гялгар уут, хөөсөнцөр сав, цаасан хайрцагтай болон лаазалсан хүнс байгаа хэсэг рүү зүглэсний хэрэггүй. Төлөвлөхдөө цаг гаргаж чадвал хугацаа өнгөрөх тусам стресс багасна. Стрессийн даавар их байгаа үед бид чанар муутай хоол сонгох, түргэн хоолоор үйлчлүүлэх хандлагатай болчихдог юм. Тэгэхээр өмнө нь төлөвлөөд дараа нь тухлацгаая!
Сэтгэл судлаач Г.Индра
Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2010/4
0 comments: