Гинжлэх нөлөө (Anchor) бидний амьдралд

Та өсвөр насны охинтой юу? Тийм бол ганц та ч биш ихэнхи эцэг, эхчүүд нэгэн нийтлэг асуудалтай нүүр тулдаг байх. Ер нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог нэгэн хэвийн, жигд биш бөгөөд цаг үргэлж хөдөлгөөнтэй оршдог. Тухайлбал, тэдний сонирхол ба аливаад хандах чиг хандлага зэрэг нь нэгээс нөгөө рүү шилжиж байдаг. Зарим нь сэтгүүлч, багш, эмч мэргэжилтэй болохоор шийдэн дугуйлан сургалтанд явж байтал гэнэт шийдвэрээ өөрчилж урлагийн од болохоор сэдэлжих үе ч бий. Энэ бүрт эцэг, эхчүүд өөрсдийн мэргэжлээ өвлүүлэн тулгах оролдлого хийдэг. Ингээд гэр бүлд бяцхан "дайн" дэгддэг. Тэдний сэтгэл зүйг ойлгох төвөгтэй хэдий ч сонирхол, мэргэжил сонголтоос илүү өөр нэгэн төвөгтэй асуудлыг тайлбарлахыг хичээе.
Тэр асуудал бол өсвөр насныхны шунал юм. Үүнийг манайхны өдөр тутмын амьдралд тохиолдох гэр бүлийн гишүүд дээр жишээ аван дор сийрүүлье. 

Ээж охин хоёр дэлгүүрт очиж гар утас худалдаг авахаар шийдэг.

Тэд дэлгүүрт ороод төд удалгүй гар утсаа сонгож авахаар болов. Гэтэл охины авахыг хүссэн гар утас 400,000 төгрөгийн үнэтэй байж.

Тэгтэл ээж "Миний охин уучлаарай, хэтэрхий үнэтэй байна. Арай хямдхан өөр утас авч өгье" гэв. Охин "Үгүй ээ, би үүнийг л авна." Худалдагч "энэ гар утас зөвхөн энэ долоо хоногт 30% хямдарсан байгаа" гэхийг сонссон охины гуйлт бүр илүү хүчтэй болно. Ээж "Аан тэгвэл би охиндоо, нөхөртөө, бас өөртөө худалдаж авбал хоёр гар утас авах мөнгөөр гурвыг авч таарах юм байна." Дараа нь охин сэтгэл хангалуун болж, ээж энэ хямдралыг далимдуулж завшаад авав гэх мэдрэмжтэй үлдлээ. Тэдний хооронд юу болж өнгөрсөн бэ? "Anchor" буюу гинжлэх нөлөөнд тэд оржээ. Хүмүүс гинжлэх нөлөөнд орсоноо тэр бүр мэддэггүй юм.

Охиныг эрх дураараа, ээжийг хямгач хүн гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ тийм биш юм. Үүнийг ойлголхын тулд гинжлэх нөлөөний талаар ойлгох хэрэгтэй болдог. Гинжлэх нөлөө гэдэг нь сэтгэл судлалын нэр томъёо боловч үүнийг манайхаар "наймаанд ярих" гэж ойлгох болох юм.

Энэ нь хүлээн авсан мэдээллийн эхний хэсэг хүнд маш хүчтэй нөлөөлөх учиртай гэж үздэг танин мэдэхүйн алдаан дээр нөлөөлдөг арга юм. Жишээ авч үзье:

  • Та 10 сая төгрөгөөр автомашин худалдан авахаар зэхэж байв. Гэвч таны худалдан авахыг хүссэн автомашины үнэ 13 сая төгрөгийн үнэтэй байсан. Харин худалдагч үнийг нь буулгая 11 сая төгрөгөөр авна уу гэсэн тохиолдолд худалдан авагч худалдагчийг "монжсон" гэх мэдрэмж төрөх юм. Маш энгийн.
Нөгөө талаас гинжлэх нөлөө нь зөвхөн худалдан авах зах зээлийн нөлөө биш юм. Амьдралын бүхий л үйл явдалд нөлөөлдөг. Тухайлбал:
  • Та эрэгтэй хүн. Таны аав 50 насандаа нас барсан бол та  өөрийгөө 80 наслах учиртай гэж мэдэрдэг.
  • Эмэгтэй хүний хувьд ээжтэйгээ мөн адил тэгж адилтган мэдэрдэг.
  • Эсрэгээрээ таны аав эсвэл ээж 80 насалж буй бол та өөрийгөө үүнээс өмнө нас барах магадлалтай гэж мэдэрдэг.
Гэх мэт бидний мэддэггүй өдөр тутамд нөлөөлдөг сэтгэл зүйн нөлөө асар их байдаг. Хүмүүсийн хүсэл, хэрэгцээ дуусашгүй. Чухам энэ дуусашгүй шунал дээр дөрөөлөн маш олон сэтгэл зүйн аргуудыг хэрэглэж болдог. Гинжлэх нөлөөний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл "Anchor Effect" гэж хайгаад үзнэ үү.

Сэтгэл судлаач Л.Энхтүшиг