Нийгмийн сэтгэл судлалын стандарт агуулгууд

Энэ удаад баруунд судалдаг нийгмийн сэтгэл судлалын хичээлийн агуулгыг товч тайлбартайгаар хүргэе:
  • Нийгмийн сэтгэл судлалын үндэс: Нийгмийн үзэгдэл хүмүүст хэрхэн нөлөөлдөг ба хүмүүс бие биентэйгээ хэрхэн нийцэж оршдог талаар судалдаг сэтгэл судлалын салбар ухаан юм. 
  • Нийгмийн сэтгэл судлалын хэтийн төлөв: Үүнд тус салбарын ялгаатай хэд хэдэн зорилгуудын тухай багтаасан байдаг. Жишээ нь, нийгмийн сэтгэл судлалын дэд салбарууд, тэдгээрийн уялдаа холбоотой үйл ажиллагаа.
  • Нийгмийн сэтгэл судлалын судалгаа ба судалгааны арга зүй: Нийгмийн сэтгэл судлаачдын удирдан явуулдаг судалгааны сэдвүүд ба ажиглалт, асуулга, туршилт гэх мэт аргуудын тухай судалдаг.
  • Нийгмийн сэтгэл судлалын хүртэхүй: Энэхүү салбарт хүртэхүй гэдэг нэр томъёог бусдын талаар сэтгэгдэл үүсэх гэдгээр авч үздэг.
  • Бүлгийн хэмжээ ба түүний нөлөө: 5 эсвэл 100 гишүүнтэй бүлгийн үйл ажиллагаа, шалгуурыг даван гарахдаа ямар онцлогтой байдаг эсвэл ганц хүний үйл ажиллагааны давуу ба сул талын тухай энэ бүлэг сэдэвт судалдаг.
  • Хандлага: Хүний үйлдэлд хандлага хэрхэн нөлөөлдөг, мөн хандлага нь яаж бүрэлдэж, өөрчлөгдөж байгаа тухай судалдаг.
  • Бүлгийн сэтгэхүй: Бүлэг зөвшилцөлд хүрэх процесс, цаг хугацаа зэргийн талаар судалдаг.
  • Нийгмийн танин мэдэхүй: Бусдын талаарх мэдээллийг бид хэрхэн ашиглаж хадгалах нь тус салбарын чухал сэдэв болдог.
Эх сурвалж: 
www.psychology.about.com

Сэтгэл судлаач Л. Энхтүшиг