Векслерийн тест гэж юу вэ?

 
Ер нь оюун ухааны тестүүд хүүхдүүдийн настай нь харьцуулах зориулттай бүтээгдсэн байдаг. Үүнтэй адилаар хүүхдийн бодит чадамжийг илрүүлэх зорилгоор Векслерийн оюун ухааны тест зохиогдож тухайн үеэсээ эхлэн олны танил болж чадсан юм. Хүүхдэд зориулсан векслерийн оюун ухааны тест (WISC-IV) өнөөг хүртэл хувийн дунд сургуулиудад хэрэглэгдэж байна. Энэхүү тест нь 3-7 насны болон 3 сартай хүүхдэд гэсэн насны ангилалаар төрөл бүрийн хувилбарууд бүтээгдсэн байдаг бөгөөд эдгээрийг векслерийн сургуулийн өмнөх насны хүүхдэд ба сургуулийн бага ангид хэмээн нэрлэдэг байна (WPPSI). Мөн насанд хүрэгчдийн хувилбарыг (WAIS) гэдэг. Сэтгэл судлаач Дэвид Векслер 1950 онд Стэнфорд-Бинегийн оюун ухааны тесттэй харьцуулах, хамтад нь хэрэглэх үүднээс дээрх тестүүдийг анх бүтээсэн юм. Дээрх тестүүд хүүхдийн бүтээлч сэтгэхүй эсвэл сэтгэхүйн бусад чадамжуудыг илрүүлдэггүй. (WISC-IV) хувилбар нь оюун ухааны дөрвөн өөр төрлийг онооны үзүүлэлтээр ялган тодорхойлдог. Эхний төрөл буюу вербаль ойлголтын чадвар гэдэг нь вербаль учир шалтгааныг ойлгох тухай, хоёрдугаарт вербаль бус байдлаар хүртэж танин мэдэх чадвар гэж нэрлэдэг. Гуравдугаарт ой тогтоолтыг ажиллуулах буюу мэдээллийг хадгалах, түүнийгээ зохион байгуулах, мөн дөрөвдүгээрт хурдтайгаар ажиллах гэсэн дөрвөн хэсэгт хуваан авч үздэг байна.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Сэтгэл судлаач Л. Энхтүшиг