Позитив сэтгэл судлал гэж юу вэ?
Позитив сэтгэл судлал бол сэтгэл судлалын шинжлэх ухааны сүүлд үүсч бий болсон салбар юм. Энэхүү салбар нь хүний эерэг талыг авч үздэг. Ер нь ихэнхи салбарууд хүний эмгэг зан үйл эсвэл буруу үйл ажиллагааны тухай судалдаг бол позитив сэтгэл судлал нь хүнийг хэрхэн илүү их аз жаргалтай болгох талаар онцгойлон судалдаг.
Сүүлийн жилүүдэд тус салбарын хэрэглээ, судалгаа нь өсөж байгаа. Тухайлбал 2006 онд Харвардын их сургуулийн позитив сэтгэл судлалын ангид элсэгчдийн тоо бусад их сургуулийн ангиудын жишигээс давсан байгаа юм.
Дэлхийн II дайны өмнө сэтгэл судлал нь сэтгэций өвчнийг эмчлэх, бүх хүмүүсийн амьдралын бүтээмжийг дээшлүүлэх, авъяас чадварыг нь тодорхойлох гэсэн гурван үүрэгт хуваагддаг байлаа гэж Селигман (2005) бичжээ. Харин дайны дөнгөж дараах үед эмгэг зан үйл ба сэтгэцийн өвчнийг нэн тэргүүнд эмчлэх ёстой гэж өөрчлөгдсөн бол 1950-иад оны үеэр хүмүүнлэгийн сэтгэл судлалын төлөөлөгчид К. Рожерс, А. Маслоу, Э. Фромм нар хүний төрөлх чанар эерэг бөгөөд аз жаргалын төлөө тэмүүлдэг гэсэн утгатай онолыг хөгжүүлж тухайн үеийн сэтгэл судлалын хандлагыг шинэчилж чадсан.
1988 онд Селигман Америкын Сэтгэл Судлалын Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд позитив сэтгэл судлал гэдэг түүний нэр томъёо нь гарч ирсэн байдаг. Өнөө үед түүнийг орчин үеийн позитив сэтгэл судлалын эцэг гэдэг билээ.
Эх сурвалж:
www.psychology.about.com
Л. Энхтүшиг
0 comments: