Сэтгэлзүйчийн зөвлөгөө /Хардалт/
Бидэнд ирсэн захидлын дагуу манай сэтгэл зүйч ийнхүү зөвлөж байна:
Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө би өөрийгөө танилцуулья намайг Э. гэдэг би 25 настай. эмэгтэй. гэрлэсэн. нөхөр хүүгийн хамт амьдардаг. би хөдөө төрж өссөн, одоо УБ хотод нэгэн байгууллагт ня-бодогчийн ажилтай. манай нөхөр бас улсын хэмжээний том сургуульд нябогийн ажилтай. Би 2012 оны 8 сараас ихлэн нөхрөө маш ихээр хардаж, мөрдөж, хэрүүл хийж манай гэр үргэлж хэрүүл маргаан хууран мэхлэлтээр өдөр хоногийг өнгөрөөх боллоо. энэ бүх асуудал нөхөр бид хоёрт хэн хэнд маань үнэхээр хэцүү байна. би үргэлж нөхрөө ажлын газрын хүүхнүүдтэй нь хардаж, утас, майл хаягаар нь орж байнга шалгана. ингэж шалгах бүрт нөхөр минь хүүхнүүдтэйл илүү дотно харьцаад эр эмийн асуудал ороод байгаа юм болвуу гэж хүртэл бодож энэ бүх бодлоо нөхөртөө шууд хэлж түүнийг уурлуулдаг болсон. би үнэхээр нэр хүндгүй хүн болж гүйцэлээ. би одоо яах вэ, би тийм хартай хүний эсвэл би тийм эмзэг хүн үү,эсвэл би Психосоматик шинжтэй хүн үү, үүнээс болоод нөхөр маань байнга надад худлаа яридаг болчихсон. тэр дандаа надад барьддаг. нөхөр маань би чамаас айгаад ингэж худлаа хэлдэг болчихож гэж үргэлж хэлдэг болчихсон. ажил дээрээ ч тэр өдөр бүр одоо энэ хүмүүс намайг гараад явбал юу гэж муулах бол гэж байнга л сэтгэлийн дарамттай байна. надад туслаж зөвлөгөө өгөөч, би жинхэнэ би-гээ алдаад байна уу даа гэсэн бодол үргэлж төрдөг боллоо.
Бидэнд хандаж бичсэн захидал хэдий хангалтгүй ч туслахыг хичээж байна. Мөн бидэнд хандаж сэтгэлээ нээж байгаа чинь сайн хэрэг. Хардалт бол нэг талаараа хайр сэтгэлийг бөх бат байлгадаг хэдий ч хардалтыг хэтрүүлвэл маш хүнд хэлбэрийн өвчин эмгэг болдог. Гэвч ийм үед таны гэр бүл хамтдаа байж энэ бүхнийг даван туулж чадвал энэ бүх асуудлаа шийдвэрлэх боломжтой юм. Таны нас 25 гэдэг бол залуу ид ажиллаж хөдөлмөрлөх нас юм. Мөн хөөрхөн хүүгээ хүний зэрэгт хүргэж цаашилбал дараагийн дүүг гаргах тал дээр ажиллах цаг үе юм. Нөхөртэйгээ уурлах аясаар биш аядуу зөөлөн энгийн ярилцаж юу бодож юу санаж явдагаа нээлттэй ярилцсаны эцэст та нөхрөө өөр нүдээр харж эхлэнэ.
“Чамаас айж байна гэж хэлж байна” гэдэг бол та хоёрын хэн хэнд ч байсан байж болох зан төрх, харилцааны асуудал юм. Өдрөөс өдөрт нөхрөө хардаж тандах биш өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө өнгө оруулж оюун санаагаа цэвэр тунгалаг байлгаж чадвал та ч мөн адил ертөнцийг өөр өнцгөөс харж эхлэх юм.
Хардалт гэдэг тэгэхээр хайрын илрэл гэж үү? Энэ бол зүгээр тухайн хувь хүний өмчлөх гэсэн хувийн хүсэл, зарим тал дээр бол өвчин ч гэж үздэг. Хардалт байгаа газар аз жаргал байна гэдэг эргэлзээтэй асуудал юм. Харин ч худал хуурмаг л тэнд оршино. Харддаг хүнээс хүмүүс хэнтэй уулзсан, юу хийж байсан, юу тохиолдсон гээд л хамаг юмаа нууж эхэлдэг. Тэгэхээр хардалт бол зөвхөн хэрүүл маргаан, худал хуурмаг, гай зовлонг л дагуулна. Хэзээ ч хайрыг дагуулж чадахгүй. Хайртай юм бол итгэж сурах хэрэгтэй. Тэгж байж л жинхэнэ амар амгалан, аз жаргалтай хайр оршин тогтнох юм.
Гэр бүлд итгэлцэл байхгүй болчихвол яваандаа нурна. Үнэхээр асуудалтай бол өөртэй нь ярилцаад энэ зангаа засч чадна гэвэл би чамайг ганц л уучлъя гэж хэлээд үзээрэй. Хүн өөрт нь итгээд уучилсан байхад тэр итгэлийг алдахгүйн тулд их чармайдаг юм. Харин хичээж байхад нь дахиж хардаад, өнгөрснийг эргүүлэн сөхөөд байх юм бол ямар ч хэрэг байхгүй. Уучилсан бол уучилсан шиг уучлах хэрэгтэй. Мэдээж хэрэг хардалт янз бүр байдаг. Та өөрийгөө өвчтэй хүн мөн үү? гэж асууж байна л даа. Хардалт хөнгөн хэлбэрээр илэрч байвал ямар нэг аюул байхгүй гэсэн үг. Тэгвэл хүн заримдаа дэндүү ихээр хардаж, түүнийгээ барьж дийлэхгүй үе гардаг. Ийм л тохиолдлуудыг эрдэмтэд архаг хууч гэж нэрлэж байгаа бөгөөд мэргэжлийн хүнд яаралтай хандахыг зөвлөж байна.
Хамгийн гол асуудал бол та хоёрын хувьд хүүгээ бодож хүүгийнхээ ирээдүйг харж амьдрах юм. Нэгэнт нөхрөө миний хань болох хүн гэж сонгож суусан болохоор сайхан эхлүүлсэн амьдралаа өнгө оруулж явах нь зүйтэй.
ИНЕГ-ын сэтгэл судлаач Н. Туяа
0 comments: