Френологи гэж юу вэ?

Френологи гэдэг нь "pseudoscience" буюу шинжлэх ухааны өмнөх үеийн ойлголт бөгөөд гол санаа нь хүний зан чанар, авир төрх нь толгойд байдаг гэсэн зураглалыг үүсгэдэг аж. 1700-аад оны сүүл үеэр Германы физикч Франц Жозеф Голл френологийг үүсгэж хөгжүүлсэн юм. Голлын үзсэнээр хүний тархи бусад амьтдын тархинаас илүү том хэмжээтэй байдаг нь ухаалаг байх үндэс нь болдог гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлж байв. Ялангуяа тэрээр гавлын ясны хэмжээ, хэлбэрээр тархины физик шинж онцлогуудыг харж болох юм гэжээ. Голл хэд хэдэн халаасны хулгайч залуусыг судлахад тэдний чихний дээр хэсэгт нь нийтлэг хавдар шиг зүйл байсан юм. Ийнхүү тэрээр гавлын ясны хэлбэр, ул мөр, товгор хэсэг нь хүний зан чанар, авир төрх, ур чадваруудтай холбоотой юм байна гэж дүгнэлт гаргасан билээ. Улмаар чихний дээр хэсэгтээ товгор эсвэл хавдар шиг зүйлтэй хүмүүс худлаа хэлдэг, хулгай хийдэг гэжээ.

Түүний бичсэн номонд:
  • Ёс суртхуун болон оюун ухааны чадамж нь төрөлхийн шинжтэй байдаг.
  • Бүх дур сонирхол, авъяас чадвар нь тархины удирдлагад байдаг
  • Тархи нь бүсчлэгдэн хуваагдан хэсэг болж, тэдгээр нь хүний зан чанар, авъяас чадвар, дур сонирхлыг тус бүртээ хариуцаж байдаг
Эх сурвалж:
www.psychology.about.com
Л. Энхтүшиг