ССҮТ-ийн эрдэм шинжилгээний хурал - 2013
Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс жил бүр зохион байгуулдаг “Сэтгэл Судлаач Оюутнуудын Эрдэм Шинжилгээний Бага Хурал” нь орчин цагт тулгамдаж буй нийгэм-сэтгэл зүйн асуудлын талаарх судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, онол-практикийн мэдлэгийг бодитоор хэрэгжүүлэх, мэргэжлийн итгэл үнэмшил, дур сонирхлыг улам өрнүүлэх, мэдлэг мэдээллээ харилцан солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгооргурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зорилго:
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь сэтгэл судлалын судалгааны арга зүйг судалгаа шинжилгээний ажилдаа хэрэглэх, болосвруулах ур чадвар болон туршлагыг нэмэгдүүлэхэд оршино.
Хэлэлцэгдэх салбар:
ü Өнөөгийн нийгэм дэх үзэгдлүүдийн нийгэм-сэтгэл зүйн шалтгаан, шийдвэрлэх арга замхүрээнд эрдэм шинжилгээний ажлыг бэлтгэсэн байна.
Хамрах хүрээ:
Сэтгэл судлалын мэргэжлийн суралцдаг их, дээд сургуулиудын оюутнууд.
Судалгааны материал хүлээн авах хугацаа:
2012 оны 04-р сарын 8-аас 04-р сарын 25-ний хооронд psychology_npc@yahoo.comхаягаар хүлээн авна.
Шалгаруулах баг:
Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс томилогдсон Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалтын баг
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах техникийн болон бусад шаардлага:
Үндсэн шаардлага:
- Олон улсад болон өөрийн оронд шалгагдсан судалгааны арга аргачлалаар судалгаа хийсэн байх.
- Судалгааны ажилтай холбоотой зөвлөмж боловсруулсан байх.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч нь дараах шаардлагын хүрээнд материалыг бэлэн болгоно. Үүнд:
- Ашиглах программ: Word дээр хийж гүйцэтгэнэ. Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлийг Power point дээр бэлтгэнэ
- Цаасны хэмжээ: А4
- Үсгийн хэмжээ: 11 pt
- Үсгийн фонт: Times New Roman
- Бичвэрийн талбайн хэмжээ: Margins /Normal/
- Мөр хоорондын зай: 1.5 см
- 2-р хуудаснаас эхлэн араб тоогоор дугаарлана.
- Бичвэрээс хуудасны дээд ба доод зах хүртэл 20 мм, баруун зах хүртэл 15 мм, зүүн зах буюу дээд, нуруу тал хүртэл 30-35 мм байна.
- Ишлэл авахдаа reference – insert footnote гэсэн дараалалтай байна.
- Ишлэл авахдаа бичиж байгаа үсгийн фотноос өөр фонт сонгож, мөн үсгийн хэмжээ жижиг байх ба 10pt байна.
- Зохиогчийн овог, нэр, хэвлсэн он хэвлэл, regular буюу хэвийн жижиг үсгээр бичнэ.
- Бүтээлийн хуудасны хэмжээ: Word дээр 20-25 хуудас, ном зүй, ишлэл, зүйлт заавал тэмдэглэсэн байна.
- Бусад: Эрдэм шинжилгээний ажлын стандартыг хангасан байна.
Бусад шаардлага:
Илтгэл дараах шаардлагуудыг хангана. Үүнд:
- Сэдэв,
- Оролцогчийн овог нэр, сургууль, анги, удирдсан багшийн нэрийг тодорхой бичнэ,
- Илтгэлийн хураангуйг 250- 300 үгэнд багтааж хавсаргана,
- Судалгаанд дэвшүүлсэн таамаглал, гарсан үр дүнг тодорхой гаргана,
- Товлосон цагаас хоцроохгүй байх,
- Хувийн бэлтгэлийг сайтар хангах
Дээрх шаардлагыг хангасан илтгэлийг 2-р шатанд оролцуулж, эрдэм шинжилгээний ажлыг хэлэлцэнэ.
Шалгаруулалт явуулах журам болон шагналын сан:
Шалгаруулалт:
- Сургуулиудаас оролцуулах илтгэлийн тоог хязгаарлахгүй.
- Эхний шатанд шалгарсан илтгэлүүд дараагийн шатны шалгаруулалтанд оролцоно.
- Эцсийн шатны шалгаруулатанд оюутан илтгэлээ тавина.
Шагналын сан:
- Эхний 3 байр тус бүр 1
1-р байр- Өргөмжлөл, 150000 төгрөг, үнэ бүхий зүйл
2-р байр- Өргөмжлөл, 100000 төгрөг, үнэ бүхий зүйл
3-р байр- Өргөмжлөл, 50000 төгрөг, үнэ бүхий зүйл
- Тусгай байр 1-Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
ХУРАЛ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНЫ ЗАЛУУС ХӨГЖИЛ ТӨВИЙН ХУРЛЫН ТАНХИМД 2013.05.06-НД 14 цагаас болно.
0 comments: