Аутизм
Аутизм бол хөгжлийн эмгэг юм. Энэхүү өвчний шинж тэмдэг нь нийгмийн харилцааны, хөдөлгөөний, оюун ухааны зэрэг чадварууд алдагдах, эрүүл хүнийхээс ялгаатай болж саад бэрхшээл тулгарах байдлаар илэрдэг. Мөн биеийн идэвхи хөдөлгөөн, сонирхол нь хязгаарлагдмал болдог. Генетик буюу неврологоос эсвэл гадаад орчноос аутизм үүсэх магадлалтай гэж үздэг. Аутизм нь хэд хэдэн төрөлтэй. Үүнд Аспергерийн синдром, Ретт синдром багтах бөгөөд үүнийг (ASDs) гэж нэрлэдэг. Судлаачдын үзсэнээр 1000 хүүхэд тутмын 3-6 хүүхэд аутизмтай байх магадлалтай гэжээ. Мөн аутизмтай эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 4 дахин их байх хандлагатай. Эмчилгээний хувьд тусгай боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Улмаар анагаахын мэргэжилтэнгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, гэр бүл дотны хүмүүс нь сургууль болон гэр бүлийн хүрээнд хамтдаа хичээн ажилласнаар эерэг үр дүнд хүрэх боломжтой байдаг.
www.psychology.about.com
Л. Энхтүшиг
0 comments: