Хүүхэд өглөөний цайгаа уувал ухаалаг болох уу
Судлаачид тухайн өдөрт хоол удах хамгийн чухал үе нь өглөөний цай гэдгийг батлаад удаж байна. Гэхдээ өглөөний цайгаа уудаг хүүхдүүд илүү ухаалаг байдаг гэсэн шинэ судалгаа гарчээ. Энэхүү судалгааг Пеннсилваниагийн анагаахын сургуулийн эрдэмтэд явуулсан бөгөөд өглөөний цайгаа тогтмол уудаг хүүхдүүд IQ-н тестэд өндөр оноо авч, гүйцэтгэл нь сайн байсныг олж тогтоосон байна. Тус судалгаанд 1200 гаруй хүүхдүүд оролцож тэдний өглөөний цайгаа уудаггүй хүүхдүүдийн IQ-н оноо, гүйцэтгэл нь өглөөний цай уудаг хүүхдүүдийнхээс бага байжээ.
Учир нь бага насны хүүхдийн хоол тэжээл нь хангалттай байвал IQ чадвар нэмэгдэх үндэс болдог. Улмаар бага насны хүүхдийн эмгэг зан үйл багасах, цаашид насанд хүрсэн үедээ карьертаа сэтгэл хангалуун болох, нийгэм эдийн засгийн хувьд амжилтанд хүрэх магадлал өндөртэйг төрөл бүрийн судалгаанууд харуулдаг.
Эх сурвалж: www.psychology.about.com
Л.Энхтүшиг
0 comments: