Эмэгтэйчүүдийн 3 чухал үе


30нас:
17хон насандаа бид 30 насны тухай огт боддоггүй ингэж наслана гэдгээ ч ухамсарлахгүй салхи татуулан гүйлдэж явдаг. Харин 30 хүрсэн эмэгтэйчүүд насаа нуухаас аваад эмзэгхэн ч байдаг.
Биднийг айлгадаг зүйл: Том болж хариуцлага үүрэх, өөрөө өөрийгөө хариуцаж авч явах. Тэр тусмаа нийгмийн жишгийг дагаж амьдрах хамгийн хэцүү. Тэд энэ насандаа ажил төрөлтэй, нөхөртэй бас заавал ядаж нэг хүүхэдтэй байх ёстой гэж үздэг.
Юу хийх вэ: Бусдын жишигт хүрч бусадтай яг адилхан сэтгэх, амьдрана гэдэг бол утгагүй зүйл. Эсрэгээрээ 30 нас гэдэг бол таны алтан түлхүүр чинь гэсэн үг та 10 насаар ах хүнтэй эсвэл 10 насаар дүү хүнтэй уулзаж учирч, хайр сэтгэлийн холбоотой байж болно шүү дээ. Танд хийж гүйцэтгэх зөндөө ажил бас амьдралыг амтлах сайхан боломжууд байна шүү дээ. Тэгтэл 20 настай охидуудад энэ амьдрал хаалттай буюу тэд энэ амьдралаас юу хүсэж байгаагаа ч анзаарахгүй нас. Тиймээс та энэ насандааамьдралынхаа эзэн нь гэсэн үг.

38-40нас:Энэ нас бол эмээ нас биш.
Биднийг айлгадаг зүйл: Нисэж байгаа хугацааг зогсоож чадахгүйдээ. Та саяхан хүссэн бүхнээ иддэг байсан гэхдээ одоо та жингээ нэмж эхэлсэн, эсвэл таны ходоод тостой, хуурсан бүхнийг шингээж чадахгүй байгаа.
Юу хийх вэ: Та үргэлж хөдөлгөөнтэй байх ёстой, эртлэн босож өөртөө цаг гарган дасгал хий бас их хэмжээгээр алхаж бай. Тэгвэл таны илүүдэл жин хурдан алга болно. Хоолны зөв дэглэм бариарай, хоол хүнсэндээ их хэмжээний ногоо болон цэвэр ус их хэмжээгээр хэрэглэ.
Коко Шанел хэлэхдээ (эмэгтэй хүний гаднах төрх түүний хичээл зүтгэлээс нь л хамаарах болно) гэж хэлсэн байдаг иймээс залхууралгүй яг одооноос өөртөө цаг зав гаргаж байгаарай.

45 нас:
Энэ насны эмэгтэйчүүд өөрсдийгөө гаргуунд нь хаядаг. Энэ нь маш буруу үйлдэл юм, хүн өөрөө хүсч, хөдөлмөрлөж чадвал аль ч насандаа гайхалтай сайхан харагдаж чадна. Үүнд хүрэхийн тулд та өөртөө багахан цаг гаргаад ажиллахад л хангалттай.
Биднийг айлгадаг зүйл: Амьдралынхаа талыг өнгөрүүлсэндээ, хийж бүтээж чадаагүй зүйлүүдийнхаа араас харамсах. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байх.
Юу хийх вэ: Шинэ үрчлээ нэмэгдээд гарчих вий дээ гэж санаа зовж суух нас биш. Харин үр хүүхдийнхөө төлөө санаа зовниж эхэлдэг нас тань. Энэ үед та өсөж том болж байгаа хүүхдүүдтэйгээ илүү дотно байх хэрэгтэй. Тэдний сайн найз, сайн сонсогч, сайн зөвлөгч бай.
Энэ насан дээр таны тархины үйл ажиллагаа 10%буурдаг тул ой тогтоолтоо сайжруулухын тулд IQ бодлого бодож, ном уншиж байгаарай.

Эмэгтэй хүн бүний дайрч өнгөрдөг 3 шат нас.
Та толины өмнө зогсох тэр үед та үнэнийг олж харах болно. Таны дотоод ертөнц хэдий залуу цог золбоотой ч таны гаднах төрх өөр зүйлийг илтгэж байдаг.
Германы сэтгэл мэдрэлийн эмч Дорись Вольф ийнхүү хэлжээ Бүх эмэгтэйчүүд энэ насыг дайрч гардаг гэхдээ зарим нэг бүсгүйчүүдийн хувьд энэ насыг туулахад бэрхшээлтэйгээр барахгүй асуудлууд үүсч эхэлдэг.
1Насыг хуурцгаая.
Энэ төрөлд багтдаг эмэгтэйчүүд насаа бага болгож харагдуулхын тулд залуу стилээр хувцалж, нүүрээ их хэмжээгээр буддаг. Тэд энэ насны хөгшрөлтийн эсрэг гэсэн бүх төрлийн тосыг худалдан авч хэрэглэдэг. Бас адал явдалтай хайр дурлал, сексээс татгалздаггүй. Тэд үүнийг хүсэж байгаадаа бус өөрөө өөртөө залуу байгаа гэдгээ батлахын тулд ийм үйлдлүүд хийдэг.
Тэд төрсөн өдрөө тэмдэглэхээ больж эхэлдэг төдийгүй хөгшрөлтийн тухай ярианы сэдвийг тэвчиж чадаггүй, өөрсдийгөө үргэлж байгаа наснаасаа илүү залуу харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг.
2Өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө чөлөөтэй нислэг хийхийг нь зөвшөөрөх.
Нас залуу охидуудад атаархах, өөрийнхөө нүүр царай гаднах төрхөө голж эхлэх. Энэ бүх сэтгэл хөдлөл мэдрэмж багасахад уг эмэгтэйчүүд өөрсдийгөө өрөвдөж эхэлдэг. Үүний дараагийн шат бол үхлээс айх, өнгөрсөн цаг хугацаандаа хийж бүтээгээгүй зүйлийнхээ төлөө харамсах. 
3Сэтгэлийн амар амгалан байдлыг олж авах.
Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч эхэлдэг нас ба амьдралын ухаан сууж эхэлдэг, тэд илүү ухаантай, мэдлэгтэй болсноо мэдэрдэг.
Та хэдэн онд төрсөн чинь чухал биш гэдгийг ойлгоорой хамгийн гол нь та өөдрөг үзэлтэй өөртөө хайртай хүн байх ёстой. Хүн болгон давтагдашгүй гэдгийг та мэднэ шүү дээ. Та энэ дэлхий ертөнцөд ирсэн нэгэн гайхалтай бүтээл гэдгээ хэзээд мартаж болохгүй.

Эх сурвалж: http://police_setgelzuich.blog.gogo.mn

Нийслэлцийн цагдаагийн газрын сэтгэл судлаач  Цацрал